Гадаад мэдээДЭЛХИЙ

Олон улсын эрүүгийн шүүх Филиппиний ерөнхийлөгч асан Дутертег саатууллаа

Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертег Олон улсын эрүүгийн шүүх лхагва гарагт /2025.03.12/ саатуулсан байна. Дутертег мягмар гарагт /2025.03.11/ Филиппиний нийслэл Манилад баривчилсан. Түүний явуулсан хар тамхины эсрэг дайны улмаас хар тамхи хэрэглэсэн болон худалдаалсан гэх олон мянган хүн амь үрэгдсэн юм.

“ICC” гаргасан мэдэгдэлдээ Дутертег “Олон улсын эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгсөн. Түүнийг Бүгд Найрамдах Филиппин улсын эрх баригчид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэх байдлаар хүний аминд хүрсэн хэргээр баривчилсан юм” гэжээ.

79 настай Дутерте лхагва гарагийн өглөө чартерийн онгоцоор Нидерландын Роттердам хотод ирсэн байна. Одоо түүнийг түр саатуулах газарт хорьж байгаа юм. Түүнийг ойрын өдрүүдэд Гааг дахь “ICC”-ийн өмнө авчирч, анхны мэдүүлгийг нь авна. Филиппинийг 2016-2022 оны хооронд удирдсан Дутерте Гаагийн шүүхээр орсон анхны Азийн орны удирдагч асан болох магадлалтай байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button