НИЙГЭМ

Халтиргаа гулгаанд 223 тонн бодис, 210 тонн давс зарцуулжээ

Улаанбаатар хотын 13.2 сая м.кв гол зам, туслах зам, хотоос алслагдсан замуудад халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис 223 тонн, байгалийн давс 210 тонныг тус тус зарцуулаад байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь өчигдөр орсон цасыг арилгах, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх ажилд Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК-уудыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байгаа аж. 



Цас цэвэрлэгээний ажилд нийслэлийн ХТГ болон дүүргүүдийн ТҮК зэрэг 20  мэргэжлийн байгууллагын 592 хүн, 77 тусгай зориулалтын машин техникийг гарган ажиллажээ.

Эх сурвалж: УБ хотын ЗАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button