Д.Нарангэрэл: Коронавирус хүйтэнд харин ч тэсвэртэй

ЭМЯ-ны өнөөдрийн хурлын үеэр “News.mn” сайтын сэтгүүлч Ш.Адъяамаа “Коронавирус хүйтэнд тэсвэргүй гэж хэлж байсан. Тэгэхээр хүйтний эрч буурах тусам тархалт буурна гэж тооцоолж байна уу” гэж асуув.
Үүнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хариулахдаа “Коронавирусийн халдвар хүйтэнд тэсвэргүй гэж бид ерөөсөө яриагүй. Гадаа агаарт, хүйтэн орчинд коронавирус эргэлтэнд ороод байгаад байхгүй л гэж хэлсэн. Тэрнээс биш та бүхэн буруу ойлгож болохгүй. Хүйтэнд харин ч тэсвэртэй. БНХАУ-д хөлдөөсөн бүтээгдэхүүнээс хүртэл илэрч байна. БНСУ-д агуулахад гарч байгаа.
Агааргүй, битүү орчинд коронавирус маш их үржинэ. Хүмүүс хоорондоо ярихад агаар дуслын замаар халддаг. Ийм утгаар ярьсныг хүмүүс буруу ойлгоод байна. Харин ч хүйтэнд коронавирус болон бусад агаар дуслын өвчин улам нэмэгддэг. Тэгэхээр гэртээ агаар сайн сэлгэх хэрэгтэй. Мөн гадаргуугаа үргэлж цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийх чухал” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.