НИЙГЭМ
Сэлэнгэ аймагт тав, Улаанбаатарт хоёр иргэнээс коронавирус илэрчээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 29-нд 10308 хүнд шинжилгээ хийхэд долоон иргэнээс коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдлын тав нь Сэлэнгэ, хоёр нь Улаанбаатар хотынх.
Улсын хэмжжээнд 791 тохиолдол батлагдсанаас 354 нь эдгэрсэн. Дотоодын бүртгэгдсэн халдварын тоо 348 тохиолдол боллоо.
Архангай аймгийн халдвартай хоёр иргэний хавьтлын 120 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй” гэв.