
Домогт хөлбөмбөгчин Диего Марадона өнгөрсөн долоо хоногт зүрхний шигдээсээр өөд болсон билээ. Түүний гэр бүл тэр тусмаа охид нь аавынхаа үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохыг хуулийн байгууллагаас шаардсаар байгаа юм. Домогт хөлбөмбөгчин тархины мэс засалд ороод удаагүй, архины эмчилгээ хийлгэж байсан гэнэ.

Марадонагийн үхэлд хувийн эмч Леопольдо Луке нь буруутай эсэхийг Аргентины прокурорын байгууллагаас шалгаж эхэлжээ. Лукегийн алдаанаас болж Марадона өөд болсон байж болзошгүй гэж тэд үзэж байгаа гэнэ.

Ингэлээ гээд Луке буруутай гэсэн үг биш. Эмчилгээний явцад ямар нэгэн алдаа гаргасан эсэхийг л шалгах гэнэ. Улмаар Л.Лукегийн гэрт нэгжлэг хийжээ.

Л.Луке өчигдөр хэвлэлийн хурлын үеэр “Би Марадонаг эмчлэхдээ ямар нэгэн алдаа гаргаагүй. Энэ бол гэнэтийн, золгүй явдал. Би түүнд ямар эмчилгээ хийх шаардлагатай, яаж эмчлэхээ сайн мэдэж байсан. Тархины мэс засалд орсноос нь хойш түүнд эмчилгээ хийгээгүй” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.