Covid-19МэдээНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

4.9 ам.долларын үнэтэй оношлуурыг захиалан, үнэгүй шинжилгээнд оруулж байна

Сүүлийн үед коронавирусний шинжилгээг иргэдэд хийхтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас оношлуурыг өндөр үнэтэй худалдан авч байгаа мэт албан бус мэдээ тарах болсон. Энэ талаар албан ёсны мэдээллийг баримттай нь хүргүүлж байна.

Эрүүл мэндийн яам нь БНСУ-аас Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн, чанар стандартыг хангасан оношлуурыг захиалан, ашиглаж байна. Тус оношлуур нь нэг хайрцагтаа 24 ширхэг бөгөөд 124.25 ам. долларын өртөгтэй юм. Нэг ширхэг оношлуур 4.9 ам.доллар болж байгаа юм. ЭМЯ-аас тус оношлуурыг ард иргэдээ шинжилгээнд хамруулах зорилгоор найман мянган хайрцагийг захиалан, ашиглаж байна. Түүнчлэн ДЭМБ-аас бүртгээгүй,  чанарын шаардлага хангаагүй оношлуур, хэрэгслийг Монгол Улсын Эрүүл мэндийн яам аваагүй болохыг албан ёсоор мэдэгдье.

Мөн УОК, ЭМЯ-аас иргэдээ  Коронавирусний шинжилгээнд үнэгүй хамруулж байгаа болно.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button