Нийгмийн

А.Амбасэлмаа: 11 эмч эдгэрсэн гэж андуурч хэлсэндээ хүлцэл өчье

Эрүүл мэндийн яам мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хүлцэл өчлөө.

Тэрбээр “Өчигдөр нэг ташаа мэдээлэл явуулсанд хүлцэл өчье. Халдвартай өвчтөнүүдтэй ажиллаж байгаа эмч, ажилчид 14 хоног эмчилгээ хийгээд 14 хоног тусгаарлагддаг. Энэ тоотой андуурагдаж, ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа 11 хүнийг эдгэрсэн гэж хэлсэн байна. Эмчилгээ хийлгэж байгаа 11 эмч, ажилтан бүгд эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал сайжирч байгаа” гэв.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button