Б.Жавхлан: Хэрвээ хууль зөрчсөн байвал хариуцлагыг нь би ганцаараа хүлээнэ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Үүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Гишүүд ээ, би жорлонгийн асуудлаар маргах гээгүй. Гэхдээ үүнийг улсын төсөвт тусгаж байж хийх ёстой шүү. Дөнгөж сая мөнгөгүй гэж уйлж, уйлж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй мөртлөө “Эрдэнэт үйлдвэр”-ээс санхүүжилт аваад, жорлон шинэчлэнэ гэнэ.
Улс ганцхан төсөвтэй. 48 аж ахуй нэгжид 5.6 тэрбум төгрөг өгчихөөч гэхэд “Байхгүй” гэж харамласан мөртлөө 100 тэрбум төгрөгөөр жорлон янзлахаар боллоо. Эрдэнэт үйлдвэр нэг төсөвтэй, улс нэг төсөвтэй, аж ахуй нэгж нэг төсөвтэй байж болохгүй. Б.Жавхлан Төсвийн байнгын хорооны дарга байж ийм хууль зөрчсөн үйлдэл хийж болохгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэж албадан, компаниар 100 тэрбум төгрөг яагаад гаргуулдаг юм бэ” гэж шүүмжилсэн.

Үүнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Бид нар энэ ажлыг хийнэ. Эргэлт буцалтгүй хийнэ. Хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Таныг би Ерөнхий сайд байсан, ахмад хүний хувьд их хүндэтгэж харилцаж байгаа шүү. “Эрдэнэт үйлдвэр” сүүлийн жилүүдэд маш сайн, ашигтай ажиллаж байгаа. Та үүнтэй санал нийлэх байх. Тийм учраас нийгмийн хариуцлагын хүрээнд ийм ажлыг хийх боломжтой болсон.
Энэ завшааныг ашиглаад эмэгтэй гишүүдийн маань гаргасан санаачилгыг дэмжсэн Бадамсүрэн захиралтай “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Эмэгтэй гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Энэ саналыг дэмжсэн Засгийн газартаа баярлалаа.
Модон жорлон бол тулгамдсан асуудал. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орчихсон байгаа. Энэ ажлыг 2021 оны улсын төсөвт суулгах ямар ч боломж байхгүй. “Эрдэнэт үйлдвэр” энэ ажлыг хийх боломж гарсан нь сайн хэрэг. Хууль зөрчсөн асуудал огт байхгүй. Хэрвээ хууль зөрчсөн асуудал байвал би хариуцлагыг нь ганцаараа хүлээнэ.
Би таныг их хүндэтгэж харьцаж байгаа шүү, Н.Алтанхуяг гишүүн ээ. Ийм хэмжээний хүндэтгэл даах, ойлгох ухаантай эр хүн гэж би таныг бодож байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ одоо хэн бэ. Ямар том болоо вэ. Муу утсан хүүхэлдэй чинь
Жавхлан боль. Карантины үед эдийн засгийн хямр�##�ын жил болж 9 чинь мөнгөгүй гэж уйлж байхад юун модон жорлон шинэчлэх вэ? 2-т Эрдэнэт үйлдвэрээс шууд нэг хорооны ой хур�##� тэмдэглэх , модон жорлон засах нэрээр зарлага гаргахыг хориглох ёстой. Ялангуяа ийм карантины үед ! Зөвхөн үйлдвэрлэлийн зарлага гаргах өөр бусад зардлыг зогсоох хэрэгтэй.
хороо биш холбооны шүү. Шилэн дансаар нэг холбоо жил бүр мөнгө гаргадаг. Эрдэнэт үйлдвэртэй холбоогүй хурлын зард�##� гэж бас гардаг ! Үүнийг болиулах хэрэгтэй.
Монгол орны өнцаг булан бүрт байх сургуулиудын Бие засах газрыг орчин үеийн: устай, суултууртай гэх мэт Тохилог болгох төсөл юм шиг байнаа даа? Хийх ёстой ажил бол мөн л байна. Маш их хөрөнгө төлөвлөсөн байх шиг байна. Танаасгүй, "бялуугүй" хийгдвэл үнэхээр зүйтэй ажил байнаа. Гэхдээ хэзээ эхлэх юм бол? Одоо улир�##� нь мөн үү? Дулаарахыг хүлээх хугацаанд мөнгө үрэгдчих вий эсвэл "сураг �##�дарчих вий.
Жорлон Жавхлан.
ЖАВХЛАН ГИШҮҮН ЗӨВ ЯРИЖ БАЙНА. ЭХНИЙ ЭЭЛЖИНД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЗУН НЬ ӨМХИЙ ҮНЭР ТАНАР ЯЛАА ШУУГИСАН ӨВӨЛ НЬ ӨВӨЛ НЬ ӨӨДӨСИЙН ЧИНЭЭ ОХИДЫН ЧИНЬ ДОРООС ЦАСААР ШУУРСАН БИЕ ЗАСАХ ГАЗАРААС САЛГАЖ БОЛОВСОН ОО ТОЙ БОЛГОХ ГЭХЭЭР ЯАГААД ДУРГҮЙЦЭЭД БАЙДАГ БАЙНАА. АЛТАНХУЯГАА ЭНЭ БОЛ УЛС ТӨРЖИХ СЭДЭВ БИШ ЗӨВ СЭДЭВЭЭ ОЛЖ УЛС ТӨРЖ.
Алтанхуяг гишүүн бол улсын төсөвт нь суутгах хэрэгтэй гэсэн болохоор, эсэргүүцээгүй ээ
Хуцваа �########�нууд хуваагаад л цохих гэж байгаа биз
ЖОРЛОН ЖАВХЛАН БОЛИО
Бас нэг толгойгоороо шахам хариуцна гэдэг хүн нэмэгдлээ. Үнэндээ бол хариуцдаггүй.
Төсвөө л тэвчиж болох зардлуудаа хасаад бат�##�чих л даа.
Элдэв тавилга, барилга засвар гээд өөрсдийнхөө л хөмаар�##�тай бизнесийг дэмжихээ зогсоо.
Б. Жавхлан гишүүн үнэхээр санхүүгийн мэдлэг дутмаг юм уу, ааш аршин их юм уу, зөрүүд байхаа, Эрдэнэт Уулын баяжуулах үйлдвэрийн 2020 оны төсөвт суутгасан гэж хариулб�##� болох л байлаа, Алтанхуяг гишүүний зөв шүү
Долир нүдтэй энэ хулгайч жорлонгийнхоо усыг яаж шийдхийн бол.
javhlan bol sangiin said hiih hemjeenii medleg bolovsroltoi mundag hun shu. huuhduud ni paalantai jorlontoi surguulid surdag bayachuud booj uheh nie