Нийгмийн

ЗӨВЛӨГӨӨ: Цар тахлын үед гэртээ орохдоо юуг анхаарах вэ

Коронавирусийн халдварын үед иргэн та гадуур яваад гэртээ орохдоо дараах дэглэмийг мөрдөж, зөвлөгөөг дагаарай.

Гэртээ орох үед:

• Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх

• Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх

• Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях

• Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх

• Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах

• Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах

• Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх

Гэртээ байх үед:

• Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих

• Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах

• Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх

• Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх

• Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button