НийгмийнНИЙГЭМ

Нийтийн орон сууцанд гал гарсны улмаас 19 өрхийн 35 иргэн амьдрах боломжгүй болжээ

Өчигдөр буюу /2020.12.05/ 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 6-3 тоотод оршин суудаг иргэн Б-гийн нийтийн орон сууцны зориулалтаар ашиглаж байсан барилга галд шатсан харамсалтай явдал боллоо.

Тодруулбал, 15х26 хэмжээтэй мансардтай дээвэртэй 2 давхар 17 айлын нийтийн байр болон 10х19 хэмжээтэй мансардан дээвэртэй 2 давхар байшингийн дээвэр дотор талын хэсэг галд шатсан байна. Галын улмаас нийтийн байранд түрээсээр амьдарч байсан 19 өрхийн 35 иргэн тухайн байранд амьдрах боломжгүй болжээ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Дүүргийн Онцгой Комисс шуурхай хуралдаж эдгээр иргэдийн нийгмийн асуудалд яаралтай анхаарах шийдвэр гаргалаа. Мөн байр нь галд шатсан ирэн Б болон түрээслэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм.

Хурлын үеэр Засаг дарга Н.Баярмөнх “Цар тахлын хөл хорио тогтоосон болон өвлийн хүйтэн өдрүүдэд үргэлжилж байгаа энэ цаг үед галд гэр нь шатсан нэг ч иргэн гудамжинд даарч хөрч, өлсөх зэрэг нийгмийн асуудалд орж болохгүй. Орон гэргүй болж, өмссөн хувцастайгаа үлдсэн 35 иргэнийг орон нутаг нь бүрэн хяналтандаа авч ажиллана.

Нөхцөл байдал хүнд байгаа 7 хүүхэдтэй 5 өрхийг нэн яаралтай зочид буудалд байрлуулах ажлыг зохион байгуулах. Цаашид энэ асуудалд дүүргээс ажлын хэсэг гаргаж төр болон төрийн бус байгууллагуудтай хамтарч дээрх иргэдийн нийгмийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн үүрэг, чиглэлийг өглөө гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button