Сурвалжилга: Автобус ч суулгадаггүй, Яармаг, Толгойтоос алхаж ирдэг ядуу хүмүүсийг “Бодьзул” төв 21 жил хооллож байна

-30-40 хэм хүрч хүйтэрч, жавар тачигнасан хүндхэн өдрүүд үргэлжилж байна. Хөдөө малчид хүнд өвлийг туулж билгийн тооллоор хаврын эхэн сартай золгосон ч цас ханзарч нүд гарах яагаачгүй байна. Харин нийслэлд өглөө, оройдоо жавар тачигнаж, хүүхэд хөгшидгүй зутруухан. Гэлээ ч орон гэртэй хүмүүст эд хүйтэрч буй энэ өдрүүд тийм ч хүнд ачаа, зовлон биш.
Ингэж хэлж байгаагийн учир нь орон гэргүй хүмүүсийн тухай бодол юм. Ядаж л өвлийн гурван сар хаана толгой хорогдож, хоноглож, яасхийж хоол ундаа болгоцгоодог бол гэх бодол. Бидний зарим хэсэг нийтийн унаа, орц хонгил, булан тохойгоо хүртэл тэднээсээ харамлана. Гэхдээ энэ хэний ч буруу биш. Тэд л буруу амьдарсан гэх нийтлэг дүрээрээ бид урагшилж яваа.
Тэгвэл сайн нь олон гэх амны билиг ч тэдэн рүү бас чиглэдэг аж. Өөрөөр хэлбэл, орон гэргүй гэх тодотголтой хүмүүст сэтгэл дэвсэж, орон зайдаа оруулж, тэднээс юу ч хүсэлгүйгээр халуун хоол цай өгч, хувцсыг нь сольж, эмнэлэгт хэвтүүлж, эм тан өгч 21 жилийн турш буян үйлдэж буй "Бодь Зул" төрийн бус байгууллагын халамжийн төвийг бид сурвалжиллаа.
-2003 оноос хойш зорилтот бүлгийн хүмүүст халуун цай, хоол үнэгүй өгч байна-
Энэ халамжийн төв "Дулма Лин" хийдийн хашаанд буюу хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгт байрладаг. 2003 оноос хойш Монгол дахь Их Хөлгөний уламжлалыг хадгалах төвийн тэргүүн Зопа Ринбүчигийн санаачилгаар орон гэргүй, нэн ядуу, орон нутгийн харьяалалгүй хүмүүст ажлын таван өдөр халуун хоол, цай өгч эхэлжээ.
Үүнээс хойш өдгөө 21 жилийг үдэж байна гэв. Тус халуун шөлний газарт өдөрт дунджаар 40-50 орон гэргүй хүн ирж халуун хоол үнэгүй идээд явдаг. Эдгээр орон гэргүй хүмүүс ажлын таван өдөр ирэх бөгөөд зарим тохиолдолд бямба гарагт ирүүлдэг байна. Ингэхдээ өгөх хоолны хэмжээнд хязгаар тогтоодоггүй, болж өгвөл цадах хүртэл хэмжээнд нэмж өгдөг гэдгийг тус төвийнхөн хэллээ.
Мөн орон гэргүй иргэд ихэвчлэн харьяалалгүй байдаг тул эмнэлэгт хэвтүүлэх боломжгүй. Тиймээс харьяалалтай болгох, эмнэлэгт хэвтүүлэх, эм тариа авч өгөх, эмчийн үзлэгт хамруулах зэргээр туслаж байна.
-Нэн ядуу гэх тодотголтой айлуудад өдөр бүр үнэгүй хоол хүргэж, ахуйн амьдралд нь тусладаг-
Бодьзул ТББ "Халуун шөл" төслөөс гадна "Идээн өглөг" нэртэй хүмүүнлэгийн төслийг давхар хэрэгжүүлдэг. Энэ төсөл тухайн дүүрэг болон хорооны нэн ядуу гэх тодотголтой айл өрхүүд рүү чиглэдэг. Тодруулбал, хүнд өвчтэй, хэвтрийн, өндөр настай, өрх толгойлсон, ажил эрхэлдэггүй 35 айлд халуун хоол, цай, аарцыг хүргэж өгдөг юм байна.
Ингэхдээ тав хоногийн гурван өдөрт нь нэгдүгээр хоол буюу шөл, талх, мантуу, үлдсэн хоёр өдөр нь бууз, хуушуур зэрэг хоёрдугаар хоол хүргэдэг. Мөн ахуйн хэрэглээний зүйлс болоод өмсөх хувцас зэргээр хангадаг гэсэн юм. Онцолбол, энэ төв тэднээс юу ч авдаггүй бөгөөд хүсдэггүй. Бүх зүйлийг өрөөлийн сайн сайхны төлөө гэдэг хэдхэн үгэнд багтааж, өдийг хүртэл болгосоор иржээ. Тэд менежер, нийгмийн ажилтан, гурван харуул, ахлах болон туслах тогооч, үйлчлэгч гэсэн бүтцээр төвөө бүрдүүлдэг. Харуулууд ээлжээр ажилладаг учир өдөрт таван хүн л өдрийн бүх ажлаа амжуулдаг.
-70 настай ч өглөөнөөс орой хүртэл өрөөлийн төлөө зүтгэх С.Дуламсүрэн-
Бид тус төвийн тогооч С.Дуламсүрэнтэй ярилцсан юм. Түүний хувьд тэтгэвэрт гарснаасаа хойш энэ төвд тогоочоор ажиллажээ. Одоо 70 нас хүрч буй.
Тэрбээр, "Зорилтот бүлгийн гэгддэг энэ хүмүүс маань их өрөвдөлтэй. Энэ дунд эмэгтэй хүн, хүүхэд ирэх ч тохиолдол байсан. Ихэнх нь өвчтэй, зовлонтой. Бид ямар ч хүнтэй хүн ёсоор харилцах үүрэгтэй. Хийж байгаа ажлаараа дамжуулж сэтгэлийн дэм өгөхийг хичээдэг. Учир нь ихэнх нь хотод сайхан амьдрал байгаа гэж наашаа ирээд хазгай гишгэсэн, буруу явсан, амьдрал нь болж бүтэхгүйгээс болоод бууж өгсөн, архитай нөхөрлөсөн байдаг. Бид гэхдээ архи уусан хүнийг бол оруулдаггүй. Үүн дээрээ ч шаардлага тавьдаг.
Миний хувьд өдөр бүр олон хүний, их хоол хийдэг ч энэ ажлаасаа халширдаггүй. Ийм насны хүн гэртээ биеийнхээ амрыг хараад гэртээ сууж болно л доо. Гэхдээ надад эд нартайгаа бужигнаад байж байх нь гоё, таатай байдаг. Энэ хүмүүсийг автобус унаа суулгахгүй. Ихэнх нь хоолоо идэх гээд алхаж ирдэг, ялангуяа зун. Толгойт, Яармаг, Налайх, Дэнжийн мянга гээд хол хол газруудаас ирцгээдэг. Унаа тэрэг суулгадаггүй, авч явдаггүй учраас хоолны цагаасаа хоцрох тохиолдол их. Гэсэн ч би хүлээгээд л байж байдаг. Надад буцаах эрх байхгүй, сайхан хооллоод л гаргана. Эхлээд энэ хүмүүс маань баярлалаа гэж хэлдэггүй байсан. Харин одоо бол өөр. Баярлалаа, талархлаа гэдгээ байнга хэлдэг.
Манайх хүнсний ногооны хэрэгцээгээ өөрсдөө болгох зорилгоор гаднаа хоёр хүлэмж байгуулсан. Хавар тарьж ургуулаад намар ургацаа аваад агуулахдаа хураадаг. Одоо ч бидний хураасан ногоо дуусаагүй байгаа. Бид нарийн ногооноос гадна төмс, лууван зэргээ гадаа талбайдаа тарьчихдаг. Энэ маань бидний ажилд их дэм болдог гэсэн" юм.
Энэ хүмүүнлэгийн төв зорилтот бүлгийн хүмүүст бараа материал, эд зүйл, хоол хүнсээр туслах сонирхолтой хувь хүн болоод албан байгууллагуудтай нээлттэй хамтарч ажилладагийг энэ хэсэгт уламжилъя. Тиймээс уншигч та бүхэн "Бодь зул" ТББ-тай холбогдож, эдгээр хүмүүст туслах бүрэн боломжтой гэсэн үг юм.
Холбогдох утасны дугаар: 88002425
Видео:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан сэтгэлтэй хүмүүс байна аа
Ийм буянтай ажлыг 21 жил хийж байна гэхээр үнэхээр сэтгэл байна шүү . Ажилд нь амжилт хүсье.
Хаана вэ? Хаягаа тавина уу? Ойр зуурын юмаар ч болов сэтгэлийн нэмэр болъё.
Бзд жанжины хөшөөний баруун хашаа Дулм�##�ин хийдтэй хашаанд байрладаг
БЗД,Жанжин кулб дээр очоод асуугаарай
Туслах юмсан. Хаана байдаг вэ
Утга зохиол судлаач ухаантай юм бол эд, ид гэдэг үгнүүдийн ялгааг мэдээд зөв ашиглаач.
ИХ САЙН ЭНЭ ХАРАНХУЙ ТҮНЭР НИЙГЭМД ГЭРЭЛ ГЭГЭЭ ТАТУУЛСАН БУЯНТАЙ ҮЙЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ЭДГЭЭР ХҮМҮҮСТ БАЯРАЛЛАА ХҮН ХООЛЛОХ МАШ ТОМ БУЯН ГЭДЭГ ҮЙЛС НЬ БҮТЭЖ ЯВАГ
Хаяг байрл�##� тодорхойгүй
Sain sanaanii uzuurt tos gedeg dee Olon tumniig xoolloj undlaad buyantai ajil uils xiij xamt olond bayarlaj talarxaj baina Xun xuniixee demend amidarch duus#ag xorvoo shuu dee Xumuus ee amiddaa bie bienee xairla
Eguur soninii setguulch nar zovj zuderch bui olon xunii aj amidraliig survaljlan medeeleliig olon niited tugeej ard iregdee tuslamjiin ayand urialan olon xumuusiin aj amidraliig ni deeshluulen oron bair xuvtsas xunartai bolgoson shuu Tanai xamt olond ajliin amjilt xusej uzegnii chini uzuur xurts baig gej xusie
Буянтай сайхан хүмүүст ажлын амжилт, сайн сайханыг хүсъе. Улсын х�##�амжын болон ТББ -аас хандив тусламж өгдөг биздээ. Юмны ханш өдөр бүр нэмэгдэж байхад яаж бүтээж явдаг болоо. Хоол идэхээр ирдэг хүмүүс Та бүхэний ажилд тусладаг биздээ.
Нэгэнтээ бичсэн бол яагаад хаяг байршил бичээч
БЗД амг�##�анд байрл�##�тай Дулм�##�ин хийдийн хашаанд гээд бичсэн байна.
Ийм нэвтрүүлэг хийж байгаа сурв�##�члагч нар энэ байгуулагын холбогдох утсны дугаарыг бичиж байгаач ....
Зопа ринбүүчи гэж бодьсадва хүн Монголд их юм хийж өгсөний нэг л хэсэг нь дээ
Баянзүрх дүүрэг 12р хороо. Жанжины гэрийн буйрны баруун т а лд байдаг газар.
Taнайх хүмүүсийн нүүрийг сайн дарах хэрэгтэй байна. Оромдож байна. Царайны төх харагдаж байна. Хүмүүсийн эрхэнд мэдэхгүйг нъ д�##�имдуулж дураараа х�##�дахгүй байх хэрэгтэй.
Орц хонгил булан тохойгоо харамлах буруу биш. Орц хонгил булан тохойгоо харамладаг гэж шүүмжлэх буруу. Учир нь хүмүүс шууд тэндээ шээж баадаг. Дэргэдүүр нъ явахаар хүнгүй хэр нь тэр обьэктоос шээс шивтэр үнэртдэг. Дэлхийн ямар ч том хотын төвд үнэртдэг шүү. тансаг зочид буудлын дэргэдэх метроны бууд�##� руу орох гэхээр нил шээс үнэртдэг. Хүн ядуу байж болно хаана шээхээ мэдэх хэрэгтэй. Унтаж болно. Шээж баахгүй хог тарихгүй байх хэрэгтэй. Монголд бол нэмээд архи уухгүй байх.
Ихэнх нъ эрэгтэй байхаас үүдэн нэг юм санаанд оров. Нэг баян нъ хүүхэд байхдаа дэлхийн нийт эрчүүдийн төдөн хувь нъ тийм насандаа ядуур�##�д ордог гэж уншаад шоконд орж өөрөө тэдний нэг болохгүйг хүсч суд�##�саар сурсаар баян болсон гэж гардаг. Тийм жоохон хүүхэд байж тэгж сэтгэнэ гэдэг айхтар.
Илүү хоол унд, хувцас хунараа хаядаг маш боломжийн сайхан амьдр�##�тай хүмүүс зөндөө байдаг. Тэр хүмүүс энэ байгууллагад өглөгийн гараа сунгасан гэж хүсч байна.
Пиздрэкүүд архичингуудыг хүчээр ажил хийлгэж сэтгэхүйг нь эрүүлжүүлэх хэрэгтэй лдээ...гуйлгачин архичингүй нийгэм байгуулах ёстой. Ядарсан аргагүй өвчтэйг нь асрамжид авч бус�##�ыг нь 5 -10 жил хатуу хүнд ажилд тарчлааж хүмүүжүүлэх хэрэгтэй..
Сайхан юм аа. Буян орших болтугай.
Хаана байдаг юм. Жааханч гэсэн дэм болох юмсан. Та бүхэн амжилт эрүүл энхийг ерөөе
Хаана байдаг юм жаахан гэсэн тус болох юмсан.
Та бүхэнд эрүүл энх, амжилт ерөөе.
Хаяга, дансны дугаар мэдмээр бна
Өөрсдөө рчоод авчихаж баймаар юм даа. Хоол хүргүүлэх нь зөв үү
Монгол Хүн Хүйтэн цэвдэг сэтгэлтэй байж болохгүй ч Хүн олноор оршин суудаг нийтийн орон сууцанд гулууз мах шиг хэвтэх Тэнэмэл үүдийг Орц хонгил байрлуулдаг газар нь биш.Гэсэн ч Тэд нэгэн Цагт Өөдтэй өнгөтэй амьдарч явсан ч хүмүүс байгаа байх.Гэлээ гээд Бусдын амар тайван амьдрахад тэд саад болох ёсгүй.
ИХ ХӨЛГӨНИЙ УЛАМЖЛАЛЫГ ХАДГАЛАХ ТӨВ ... энэ байгууллага нь барилгачдын т�##�бай дүрслэх урлагийн музейн замын баруун урдхан т�##�д гаднаа сайхан суваргатай , хийморийн олон дарцаг бүхий хойшоо харсан 4 давхар байшин байгаа . ИХУХТ нь дээр дурдсан зорилтот бүлэгт асрамж х�##�амж үзүүлэхийн зэрэгцээ , энэ төв байрандаа маш сайхан сург�##�туудыг 20 гаруй жил явуулж байгаа сүсэгтэн бидний ном бяс�##�г�##�ын байнга очдог газар минь юм. ИХУХТ ийн номын ачит багш нар болон орчуулагч багш нартаа баярлаж явдгаа илэрхийлье ... төвийн утас 321580 , сэтгэгдлүүдэд асуужээ ...
Буян нь бум болж үржих болтугай.
Хүмүүний сайхан хайрыг түгээж 21 жил ажиллана гэдэг агуу юмаа .Танд эрүүл энхийг ерөөе
Ene buyantai hiided ochij uzleg hiideg baisan humuus ni haa holoos irj hooloo iddeg ajildag humuus ni ajilsag setgeltei argagui buyanii gazar da
Gadaadad has saigui iimerhuu zaruud baidag manai sum hiiduud hajuuda iim gazartai boloosoi
Мундаг э энтэй байнаа
Буян нь бум бологээ
Буян буцаад булаг шиг ундарч байх болтугай !!! Ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье !!!