“Зулын 25”-нд номын айлдварыг цахимаар дамжуулна

Энэ сарын 10 буюу пүрэв гарагт Зулын 25 тохиох юм. Монголчууд бид эрт дээр үеэс өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг '”Зулын 25” буюу “Богд ламын дүйчэн” өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүхтэй.
Энэ өдөр мацаг барьж арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани, мэгзэм нь түм болон арвижин их буян хураадаг байна.

БОГД ЛАМЫН ДҮЙЧИН, ЗУЛЫН 25-НЫ ХӨТӨЛБӨР
06:30 Тэгчэн сожин МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж, Д.Чойжамц
tv-5, tv-9, Гандантэгчэнлин хийд, Бурхан багшийн их дүйчэн өдөр цахим хуудас, Лавай-Эгшиг радио шууд дамжуулна.
08:00 – 22:00 Богд ламын чого Гандан дуганд
tv-5, Гандантэгчэнлин хийд, Лавай-Эгшиг радио шууд дамжуулна.
08:00 – 22:00 Сандуйн чого Очирдарийн дуганд
tv-9, Бурхан багшийн их дүйчэн өдөр цахим хуудас шууд дамжуулна.
11:30 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын айлдвар, мэндчилгээ.
МҮОНРТ, tv-5, tv-9, Лавай-Эгшиг радио шууд дамжуулна.
12:00 Богд ламын дүйчэн Зулын 25-ны дүйчэн өдрийн номын айлдвар
tv-5, tv-9, Гандантэгчэнлин хийд, Бурхан багшийн их дүйчэн өдөр цахим хуудас, Лавай-Эгшиг радио шууд дамжуулна.
20:00 Зул өргөх ёслол Covid-19 Цар тахал түргэн амирлах, өвдсөн хүмүүс эрүүл байхад зориулна, 1000
Гандантэгчэнлин хийд, Бурхан багшийн их дүйчэн өдөр цахим хуудсаар шууд дамжуулана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хур�##�д даган баясаж мөргөмүй энэ хорвоогийн бүхийл амьтан есөн зүйл бүхэн амар амг�##�ан байх болтугай! Ум МА Ни Бад Ми Хум Умаа Хум
Гандан хийдийн лам нартаа сайн сайхныг хусэн ероое. Хамаг амьтвны тусын толоо буян из хурааж байгаа ариун их уйлсэд нь амжилт хусэж эруул энхийг бэлэгдэе. Чойжамц хамба ламдаа баярл�##�аа тандаа эруул энхийг хусэе.
Гандантэгчилэн хийдийн лам нартаа эрүүл энхийг хүсье. Та бүхэндээ баярл�##�аа.Лхагвадорж-ам бүл 16 Хур�##� номыг даган баясая.