
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн 7-18 хорооны тусламж шаардлагатай 1000 өрхөд хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлэг, сайжруулсан түлшний туслалцааг үзүүллээ.

Мөн энэ хэцүү цагт хороо, дүүргийхээ иргэдийн төлөө бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа хэсгийн ахлагч нарт мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг гардуулсан юм. Тэрээр мэндчилгээндээ хүнд хэцүү цагийг ухамсартайгаар хамтдаа даван туулахыг уриалж ирэх ондоо эрүүл байхыг ерөөлийг дэвшүүлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын ажлын албанаас зохион байгуулж буй энэхүү хүмүүнлэг тусламжийн арга хэмжээг “Сэт импекс” ХХК, эмэгтэйчүүдийн “Лэди” группийн хамт олон дэмжин, хамтран ажилласан байна. Цаашид хүмүүнлэг тусламжийн арга хэмжээг үргэлжлүүлэх юм.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.