Ж.Сүхбаатар гүтгэгдэв үү, гүтгүүлсэн гэх мессеж рүү чиглүүлэв үү

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр /2025.03.12/ ес дэх өдрөө үргэлжилж байна.
Өчигдрөөс сайд асан Ж.Сүхбаатар гүтгүүлж, хэлмэгдэж байна уу гэдэг асуулт ихээр хөврөх болов.
Нэгт, өөрөө ч мэдэлгүй сайдаар тохоон томилогдов уу
2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр намайг сайдаар томилох шийдвэрийг гаргасан. Миний тухайд гэнэтийн явдал болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг дуудаж уулзана гээд амжаагүй. Миний би зөвшөөрлөө өгч чадаагүй. Хэрвээ уулзсан бол би татгалзах байсан" гэж ярьсан.
Хоёрт, С.Жавхлантбаатарын мэдүүлгээр яллагдагчаар татав уу
Эл хэргийн гарцаагүй буруутгагдаж буй С.Жавхлантбаатар мөрдөн байцаалтын үед мэдүүлгээ өөрчилсөн нь анхаарал татаж байна. Тэрбээр, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг ногоон автобусны буруутнаар нэрлэсэн. С.Жавхлантбаатарын мэдүүлэг мөрдөн байцаалтын явцад өөрчлөгджээ. Тэрбээр, 2023.10.19-ны өдрөөс эхлэн хоёр хоногийн зайтай дөрвөн удаа мэдүүлэг өгсөн байна.
- Ингэхдээ эхний гурван мэдүүлэгт мөрдөн байцаагчдад, "Ж.Сүхбаатар сайд юу ч мэдээгүй. Эхлээд ирсэн 20 автобус техникийн шаардлага хангахгүй байгаа талаар түүнд хэлээгүй гэж мэдүүлсэн байдаг.
- Харин дөрөв дахь мэдүүлэг дээрээ би бодож үзээд мэдүүлгээ өөрчилж, үнэнээр өгөхөөр шийдлээ. "Ж.Сүхбаатар сайд автобус техникийн шаардлага ханаагүйг мэдэж байсан. Тэр эхний ээлжид ирэх 20 автобусны зарим зүйлс нь дутуу. Гэхдээ тэдгээр нь өөр газар хийгдэж байгаа. Тиймээс автобуснуудыг хүлээж ав. Автобустай холбоотой асуудал гаргаж санхүүжилт зогсоож болохгүй гэж хэлсэн. Ийм байдлаар надад байнга шахалт үзүүлж байсан. Шахалт үзүүлж байгааг нь би хэнд ч хэлээгүй" гэж мэдүүлжээ.
Ж.Сүхбаатарыг С.Жавхлантбаатарт хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсний улмаас "Тэнүүн огоо" ХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон хэмээн буруутгаж Эрүүгийн хуулийн тухай хуулийн 22.3-т заасан яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Гуравт, Ж.Сүхбаатарыг ятгаж автобус шинэчлэлийн 300 тэрбумыг атгуулав уу
Нийслэлийг хариуцлагагүй газар хэмээн үзэж автобус шинэчлэлийн 300 тэрбумыг Ж.Сүхбаатарт хариуцуулсан тухай асуудал хөндөгдөв. Ч.Хүрэлбаатар сайд байхдаа Хотын дарга байсан Д.Сумъяабазарт итгэхгүй Ж.Сүхбаатарыг ятгаж байж төсөв өгчээ.
Энэ тухай Ж.Сүхбаатар шүүхэд мэдүүлэг өгөх үедээ "Би зөвшөөрөөгүй ч дараа нь улсын төсөв Засгийн газрын хуралдаанд орж ирэхдээ төсвийг над дээр тавьсан байсан" хэмээсэн юм.
У.УЯН
А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарыг ЗУРГААН сараас НАЙМАН жилийн хорих ялаар зүйлчлэн шүүж байна нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
eruugiihen tsuglajee ene heregt
Тийм
Хүчиндүүлж Түгжрэлийн сайд болоод дараа нь бас 300,0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хүчиндүүлээд ... ногоон автобусны хэргээр шүүгдэж суудаг... азтай ч юм уу... эзтэй ч юм уу
ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТЭХЭЭ МЭДЭЖ Л БАЙСАН
ШОРОНГООС ГАРААД НАСААРАА ИДЭХ МӨНГӨТЭЙ БОЛСОН
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Ямарч ядсан мэдээвдээ. Бүгд шүүх хурлыг нээлттэй үзэж байгаа ш дээ