УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ногоон автобусны хэргээр улс төрөөс "хөөгдсөн" Ж.Сүхбаатар Н.Учрал, С.Бямбацогтоор татуулж ҮХЦ-д очив

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга С.Бямбацогтын санал болгосон Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох эсэх санал хураалт болж, гишүүдийнх олонх дэмжлээ.

Ингэснээр ногоон автобусны хэрэгт орооцолдож хууль, шүүхийн байгууллагын хаалга татаж явсан Ж.Сүхбаатар Монгол Улсын ноён оргил хэмээгддэг ҮХЦ-д суухаар боллоо. Энэ хүрэх замыг нь Ерөнхий сайд Н.Учрал "тэгшилж", С.Бямбацогт дээш татав.

Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Түгжрэлийн сайд гэх албыг хашиж байхдаа эл хэрэгт холбогдож, УИХ-аас ч улс төрөөс алсраад байсан юм.

Харин Н.Учралыг Ерөнхий сайд болохтой зэрэгцэн хуулийн зөвлөхөөр сэм ирээд байсан нь дараагийн замаа засах эхлэл байсан бололтой. Үүнээс хоёр сар орчмын дараа С.Бямбацогтын саналаар ҮХЦ-д томилогдов. Томилгоо хэлэлцэхтэй зэрэгцэн "Уг нь сайн хуульч. Даанч аж ахуйн ажил дээр очоод гэнэдчихсэн" гэх цагаатгах PR ч сошиалд түлхүүлэд амжсан.

Тэрбээр өөрөө ногоон автобусны хэргээс цагаадсан төдийгүй төрсөн дүү Ж.Түвшинбаяраа сонгон шалгаруулалтгүйгээр “Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ-ын захирлаар томилуулж дөнгөсөн байдаг.

Өмнөх линк:

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аль нэг улс төрийн намын өндөр албан тушаалтан байсан хүнийг ҮХЦ-д томилох нь туйлын буруу. ҮХЦ-д нам бус, мэргэжлийн хүн томилж баймаар байна.

Холбоотой мэдээ

Back to top button