А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарыг ЗУРГААН сараас НАЙМАН жилийн хорих ялаар зүйлчлэн шүүж байна

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр /2025.03.10/ долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн дараах гурван зүйл ангиар яллагдагчаар татаж, шүүж буй юм.
22.1-1, Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
17.3-2.2, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.12-1, Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүхбаатар гишүүнийг дэмжиж явдаг хүний хувьд хэлмэгдүүлэх вий гэж санаа зовж бна
СҮХБААТАР НОВШОО ЯЛАА ЭДЭЛ !
цогтгэрэл гэж хэн бэ ил гараад ирээ чамтай ярих шаардлага гарлаа чи хүн гүтгэсэн бол буруутна үгүй бол чинь уулзъя УБ рестораны 2-р давхрын ресторанд 3-р сарын 17 ны өдрийн 14 цагт Бид 3-уул байх болно Хариугаа энэ сайтаар өгөөрэй
НАРИЙН ШАЛГАСАН БОЛ ОЮУНЭРДЭНЭ Ч ХУВЬ ХҮРТСЭН !
Сумяабазар гол тоглогч биздээ
ard irgedee tiim avtobusand suu gej oruulj irdeg aimar luivarchin daa ene ganhuyag
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
нуучихсан 60 сая $-г гаргаж огохгуй,хуучирсан автобус баазаа оронд нь огно гэж эрхэлсэн наад даварсан хулгайч нараа ханг�##�ттай шиитгэ!!!