УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Б.Дэлгэрсайхан хоёроор мартагджээ

Улаанбаатар хот уг нь түгжрэлийн сайдтай билээ. Гэхдээ таг мартагджээ. Нийслэлийнхэн мартжээ гэх нь илүү оновчтой байх. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Сайд 20 минутын хот Үндэсний хорооны даргаар Р.Эрдэнэбүрэн долдугаар сард томилогдсон.

Эл суудалд ирээд чухам юу хийж байгааг нь "Буруу рультэй автомашиныг хэрэглээнээс шахна" гэдгээс өөр хэлсэн зүйл, хийсэн үйл алга. Энэ бол 10 гаруй жилийн өмнө яригдаад, доог тохуу болоод больсон сэдэв. Доог тохуу болоод л намжив.

Уг нь нийслэлчүүд бид чинь өмнөх хоёр сайд Ж.Сүхбаатар, Б.Дэлгэрсайхан нарыг сайн чичилцгээсэн сэн. Тэд хэрэгжүүлэх ажлаа ил тод яриад шүүмжлэл, бухимдлын галыг өөрсөд дээрээ үүрцгээсэн. Гэхдээ аль аль нь богино хугацаанд ажилласан тул дорвитой ажил амжуулж чадаагүй. Ямартай ч нийслэлчүүд "Түгжрэлийн сайд"-тай гэдгээ мэддэг, тэдэн рүү ханддаг байв.

Өдгөө ажил, цэцэрлэг, сургууль тарах цагаар автозамын түгжрэл дээд цэгтээ хүрэх боллоо. Түгжрэлийн сайдтайгаа санаж байгаа ч хүн алга. Мартагджээ. Өнөөх нь ч "Би чимээгүй ажилладаг" гэж хэлээд таг чиг.

Харин Хотын дарга Х.Нямбаатарын гашуун, нялуун шийдвэрүүдийнх нь зарим нь хэрэгжиж байгаа. Ямартай ч нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилгоор автобусны шинэчлэлийг хийгээд байна. Мөн Улаанбаатарт автомашины улсын дугаар шинээр олгохгүй гэх журам хэрэгжиж эхэлсэн нь бухимдал үүсгээд буй юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button