Ж.Сүхбаатар: Ерөнхий сайдтай уулзаж чадалгүй, сайд гэдэг хүнд хүчир албанд гэнэт тохоон томилогдсон

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр/2025.03.10/ долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр шүүгдэгч Ж.Сүхбаатар, "Миний мэдүүлэг өгөх цаг ирж байна. Яллагдагчаар татагдаад 1,3 жил боллоо. Үг хэлэх эрх хязгаарлагдмал байлаа. Монголын төрд 20 гаруй жил зүтгэсэн байна. Үйл тавилангаараа хутгалдаж орох болсон. Яах гэж сайд болов, яах гэж энэ мөнгөний асуудалд холбогдов, яагаад шүүгдэв гэж бодож байгаа байх.
Би сайдаар гэнэт ажиллахаар болсон юм. 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр намайг сайдаар томилох шийдвэрийг гаргасан. Энэ 30 жилийн түүхэнд сайд болох хүсэлт гаргаж байсан хүмүүс байсан байх. Миний тухайд гэнэтийн явдал болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг дуудаж уулзана гээд амжаагүй. Миний би зөвшөөрлөө өгч чадаагүй. Хэрвээ уулзсан бол би татгалзах байсан. Түгжрэлийн сайд гэж дэлхийд бараг ганц байгаа. Би төрийн удирдлагаар мэргэшсэн хүний хувьд ийм албан тушаал байхгүйг мэднэ. Надад албан тушаал, мөнгөний шунал байгаагүй. Энэ хүнд хүчир албан тушаалд тохоон томилогдсон юм. Цаг хугацааны хувьд энэ албан тушаалаас татгалзах боломж үүсээгүй. Хүмүүсийн хажууд хариуцлагаас зугталтайн биш. Тэгээд би энэ ажлыг хүлээн авсан юм. Гэнэтийн юм болж, тавилангаа үүрсэн.
Гурав хоногийн дараа түгжрэлийн буруутан болсон. Нэгдүгээрт, 400 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг суртал ухуулгын хүчтэй тараасан. Хоёрдугаарт, 400 сая төгрөгөөр автобус авсан гэсэн. Гуравдугаарт, хуучин автобус хог дээрээс угсарсан. Дөрөвдүгээрт, үүний цаана компани гэж байхгүй гэсэн мессэж тараасан. Энд байгаа БНСУ-ын компанийн иргэд өөрсдөө ярих байх. Цаана нь жижигхэн хулхи компани байгаа гэсэн. Уг нь тийм биш. Тавдугаарт, бөөнөөр мөнгө хийх зорилготой байсан гэж байна. Ердөөсөө ч тийм биш.
400 тэрбум төгрөг ердөөсөө зарцуулагдаагүй. Үүний 272 нь 2023 онд зарцуулагдахаар байсан. Хохирлын хэмжээ 77 тэрбумаар яригдаж байгаа.
Одоогийн УИХ-ын гишүүн, сайд П.Наранбаяр ногоон автобуснуудыг очиж харсан. Би нээлттэй очоод үз гэж хэлсэн. Үзээд "Над руу яриад шинэ юм шиг байна" гэж хэлсэн. Маргааш нь хэвлэлийн хурал хийхдээ "хуучин юм шиг байна" гэж гэнэт мэдэгдсэн. Гал дээр тос хийсэн юм шиг үйлдэл хийсэн.
Би эрх хэмжээнийхээ хүрээнд ажилласан. Хэний ч зориглоогүй 800 автобусыг оруулж ирнэ гэж шийдсэн. УИХ, ЗГ-аар шийдүүлж чадсан. Одоохондоо "Ногоон автобус" гэж цоллуулах байх.
Цаашдаа ажил хийхгүй байх нь зөв юм байна. Би түрүүн хэлсэн. Өөрөө санаачилгаараа гүйж ороогүй юм шүү. Монгол Улсын Засгийн газар боло дээд албан тушаалтнуудаас надад тохоосон. Монголын төр, хууль, цааз энэ бүрийг болгоож шийднэ биз ээ" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Chamaig hulgai hii gej tomikoogui baihaa shunliin div l###r min
Идэх гэж очоод идсэн тэгээд кармагаа эдэлж буй юундаа гоншигнох вэ
КҮЭЭЭ мөн завхарсан золиг юмаа