“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн даргаар Ү.Оюунзулыг томилжээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргаар Ү.Оюунзул томилогджээ.
Үүний өмнө С.Эрдэнэтуул тус албан тушаалыг хашиж байгаад огцорсон. Учир нь цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд тогтсон тогтоол усанд дөрвөн хүүхэд эндсэн хэрэг гарсан билээ. Эл хэргийн хариуцлагыг С.Эрдэнэтуул хүлээж ажлаа өгсөн ч “Ханталст” ХХК-д газар олгосон цаг хугацаа нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг цэцэрлэгт хүрээлэнгийн дарга байх үед таардаг.
С.Эрдэнэтуулын дараа Ц.Энхбаяр хагас жил ажиллаад ийн Ү.Оюунзулд ажлаа шилжүүллээ. Ү.Оюунзул бол НИТХ-д өрсөлдөж, ялалт байгуулсан нэгэн бөгөөд ийн давхар дээл өмсөж, тогтсон яриагаар намын “бялуу” хүртэж буй хэрэг юм.
МАН-аас НИТХ-д сонгогдсон 34 төлөөлөгчийн 31 нь "бялуу” хүртсэн тухай схем контентыг энд дарж уншаарай.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.