НИЙГЭМ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн даргаар Ү.Оюунзулыг томилжээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргаар Ү.Оюунзул томилогджээ.

Үүний өмнө С.Эрдэнэтуул тус албан тушаалыг хашиж байгаад огцорсон. Учир нь цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд тогтсон тогтоол усанд дөрвөн хүүхэд эндсэн хэрэг гарсан билээ. Эл хэргийн хариуцлагыг С.Эрдэнэтуул хүлээж ажлаа өгсөн ч “Ханталст” ХХК-д газар олгосон цаг хугацаа нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг цэцэрлэгт хүрээлэнгийн дарга байх үед таардаг.

С.Эрдэнэтуулын дараа Ц.Энхбаяр хагас жил ажиллаад ийн Ү.Оюунзулд ажлаа шилжүүллээ. Ү.Оюунзул бол НИТХ-д өрсөлдөж, ялалт байгуулсан нэгэн бөгөөд ийн давхар дээл өмсөж, тогтсон яриагаар намын “бялуу” хүртэж буй хэрэг юм.

МАН-аас НИТХ-д сонгогдсон 34 төлөөлөгчийн 31 нь "бялуу” хүртсэн тухай схем контентыг энд дарж уншаарай.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ өдрийн мэнд хүргэе. Яасан ч олон солигддог дарга нар вэ. Хүрээлэнгийн төв хаалганаас баруун тийш 2 ч хаалга баймаар байнаа. Хойт талын хотхоноос хүүхэд тэй болон настай хөл муутай хүмүүс т хүрч ирэхэд хүндрэлтэй байх юм.
Бас захиргааны байрны баруун талын овгор шороог зориулалтаар тохижуулах өгнө үү.
Ер нь жилд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө олон нийтэд ил байрлуулбал юу хийгдсэн юу нь хийгдээгүйг харьцуулж баймаар бн.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өөртэй чинь санал нэг байнаа энэ нэг овгор шороо их л удлаа даа. Нэмэлт хаалга ч хийх шаардлагатайг олон л хүн санал хэлж бичиж байсан ажилсаг дайчин хүн биш юмаа хотын дарга та анхааралдаа авна уу

Холбоотой мэдээ

Back to top button