НИЙГЭМ

АН даргаа их хурлаараа сонгохоор болжээ

Ардчилсан намын их хурал хоёр өдөр хийхээр төлөвлөгдөөд байсан ч, цар тахлын нөхцөл байдлаар шалтгаалж өчигдөр /2020.12.18/ үдэш дуусгажээ. Уг хуралд 2100 орчим төлөөлөгч оролцжээ.

Уг хурлаар Ардчилсан намын үндсэн дүрэмд хэд хэдэн өөрчлөлт орсон аж. Өөрөөр хэлбэл намын даргыг нийт гишүүдийн сунгаагаар сонгох дүрмийг халж, их хурлаас сонгохоор болжээ.

Мөн үндсэн дүрмийн хүрээнд санхүүгийн хяналтын албыг шинээр байгуулахаар болсон байна. Ирэх Даваа гаригаас үндсэн дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд өгч хянуулна. Шүүхээс дүрмийг маргаангүй гэж үзвэл албан ёсоор хэрэгжиж эхлэх аж.

Мөн УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ өчигдөр орой тушаал гаргаж, Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ц.Тувааныг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Шинэ дарга сонгогдтол Ц.Туваан Ардчилсан намын даргын үүргийг түр орлохоор болгож, үлдээжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button