НИЙГЭМ
Баянзүрх дүүргийн “Батхаан” төвд халдварын шинэ голомт үүслээ

Баянзүрх дүүргийн эмнэлгээс гадна тус дүүрэгт байрлах “Батхаан” төвд коронавирусийн халдварын шинэ голомт үүсчээ.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Н.Баярмөнх “Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрлах “Батхаан” төвд шинэ голомт үүслээ. Газар дээр нь тандалт судалгааны баг ажиллаж байна. Өнөөдрөөс Баянзүрх дүүргийн 28-ны хорооны 20 цэг дээр иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлж байна” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.