Өөрийгөө рекламдахын хэнээт Т.Гантөмөр

Монгол Улс олон даргатай. Дарга бүхэн л өөрийгөө хөөрхөн рекламдаж, бүр ланжгар дарга болох битүүхэн мөрөөдөлтэй. Бусдад аль болох ажил хэрэгч, лаг болж харагдах нь тэдэнд туйлын чухал. Тэгж чадаж гэмээнэ бүр том дарга болох шатаа нэгээр ахиулна. Хэлбэрт хэт анхаарч, рекламаа арай л хэтрүүлсэн нэгэнд “Миний хөгшин одоо боль оо, боль” гэмээр санагддаг. Салбараа хэрхэн хөгжүүлэхэд бус алхаа, гишгээ бүртээ анхаарч, аанай бие засахдаа ч зургаа даруулах шахна. Аятайхан зураг даруулчихвал хэдэн лайк нь хаа юм бэ гээд л яваа нь тэр.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нүхэн гарцны байр байдалтай танилцсан тухай албан мэдээ Улаанбаатар хотын Захирагчийн албаны цахим хуудсанд нийтлэгджээ. Иргэдээс ирсэн гомдлын дагуу гэж нэг их сүрхий тодотгоод “Цэвэрлэгээ муу, шат орчны гэрэлтүүлэг унтарсан, хана туурганд шүршдэг будгаар зураг, бичиг зурсан, зарим хэсгүүдэд хөрсний ус нэвчиж замаск хууларсан зэрэг зөрчлүүд илэрлээ” гэж.

Уг нь энэ зүгээр л албаны мэдээ. Зөрчил илэрсэн хэсгүүдийн зургийг нийтлэхэд л хангалттай санагдах юм. Гэтэл үүгээр далимдуулан Т.Гамтөмөр өөрийгөө сүрхий гэгч нь рекламджээ. Мэдээндээ есөн зураг хавсаргахдаа наймд нь өөрийгөө тодоос тод гэгч нь гаргахаа мартсангүй. Ханын зураг, замаск хууларсан хэсэг рүү сүрхий гэгч нь хуруугаараа заан, ихээ ажил хэрэгч харагдахыг хичээсэн нь илт.

Есөн зурагны наймд нь өөрийгөө оруулан даруулж, тунг нь арай л хэтрүүлчихлээ. “За, би эвтэйхэн гарч байна уу. Яг энэ хууларсан хэсгийг нь багтаагаад намайг тод оруулаарай” гэж зурагчиндаа захиад, зурагныхаа өнцөгт хэчнээн анхаарч зогссон бол, инээдтэй. Уг нь Т.Гантөмөр нүхэн гарцны ханын зураг мэтийг шалгаад, малийтлаа зогсон өөрийгөө рекламдаад “жижгэрч” явах хүн биш байлтай.

Улаанбаатар хотын ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга хүн арай дөмөгхөн зүйлд санаа тавьж, томоор харвал дээр сэн. Хотынх нь ерөнхий инженер нүхэн гарц шалгасан шиг явж байхад Улаанбаатар маань яаж хөгжих вэ дээ. Ер нь дарга нар энэ мэт хэлбэрт анхаарч, нэг юм хийснийгээ бөөн сүр болгож явдаг хэнээгээ больвол дээр сэн.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Намын сургууль ,сурга�##�аар явсан хүн энэ дайны байлгүй дээ.
Хогийн шарилжийг �######�уулах хэрэгтэй.Ямар ч ажил хийдэггүй гөлийсөн хулгайч даа.
нөгөө түймэрийн өмнө сельфиддэг хүүхний өрөөсөн гуя баына
Зайл
Энэ нүхэн гарц гүүрэн гарц гэх мэтийн газруудад бхйдаг лифтийг зориул�##�таар нь ажиллуулмаар юм. Уул нь хөгжлийн бэрхшээлтэй. Ахмад настан хүмүүст зориулж лифт хийсэн баых үүнийг хийхэд нилээд иххөрөнгө зарсан нь лав. Мөнгийг нь хармаандаа ихэнхийг нь хийгээд чанаргүй юм хийснээс болж амаохан эвдэрч ашиглагдахгүй байгаа байхаа
ENE YOSTOI NEG BUTEXGUI GAR SHUUDEE. SEMXEN XOTIIN XORONGONOOS XUMSLAXIIG NI YAANA GEECH. SEMXEN GULGUULDAG GARDAA
Харин тиймээ. Гудамжаар тарьсан модыгнээ. Нарс мод ургаж томордог гэдгийг мэдэдгүй юмуу олон мод шахах шаардлагатай байсан юмуу ойрхон ойрхон шавсан юм хийхийн.
Долигнуур гэж ой гутмаар хүн дээ. Иймэрхүү хүмүүс хүний араас хутга ш**хдаа гаргуун байдагсан
gantumur guai bol ta bidnii medeh darga dargantsaruudaas shal uur hun lde. hariutssan ajilaa sain hiisniih n tuluu end ta nar eldveer heleh hereggyi ee.
Xugshirsun xoinoo l ajil turul xiisen bolj sagsagnaj utluxgui yumsan. Bazarvaani ene chin barag armiin general yum bishvv
yamaar ch ym be de uzed yvhar byalduulchilaad gd uzku bolhoor uzsengui gd
Taktik giin gutal hurtel shaazn helbert het anhaarsan arjaagui har huwaltsnuud
ийм эргүү кобрануудыг �######�ууласай
Угаасаа рeкламны пауз байсан даа.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЗАМЫН БОРЖУУР БУДАЖ ЭХЛЭСЭН, САЯХАН ЗАМЫН ХААЛТ ПЛАСТМАССАН ШОН ТЭРБУМААР ХИЙЛГЭСЭН, ТҮМ ТҮМЭН ШИРХЭГ УРГАА МОД УУЛНААС БУУЛГАЖ ХОТЫН ЗАМ ТАЛБАЙД БУЛСАН ГЭЭД ЖИНХЭНЭ ХОТ БУСИНУУЛАГЧ ГАР ДАА. МАНамд ИЙМ ХҮМҮҮС ИХЭНХ НЬ ДЭЭ