НИЙГЭМХОВЧ ШАР

Өөрийгөө рекламдахын хэнээт Т.Гантөмөр

Монгол Улс олон даргатай. Дарга бүхэн л өөрийгөө хөөрхөн рекламдаж, бүр ланжгар дарга болох битүүхэн мөрөөдөлтэй. Бусдад аль болох ажил хэрэгч, лаг болж харагдах нь тэдэнд туйлын чухал. Тэгж чадаж гэмээнэ бүр том дарга болох шатаа нэгээр ахиулна. Хэлбэрт хэт анхаарч, рекламаа арай л хэтрүүлсэн нэгэнд “Миний хөгшин одоо боль оо, боль” гэмээр санагддаг. Салбараа хэрхэн хөгжүүлэхэд бус алхаа, гишгээ бүртээ анхаарч, аанай бие засахдаа ч зургаа даруулах шахна. Аятайхан зураг даруулчихвал хэдэн лайк нь хаа юм бэ гээд л яваа нь тэр.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нүхэн гарцны байр байдалтай танилцсан тухай албан мэдээ Улаанбаатар хотын Захирагчийн албаны цахим хуудсанд нийтлэгджээ. Иргэдээс ирсэн гомдлын дагуу гэж нэг их сүрхий тодотгоод “Цэвэрлэгээ муу, шат орчны гэрэлтүүлэг унтарсан, хана туурганд шүршдэг будгаар зураг, бичиг зурсан, зарим хэсгүүдэд хөрсний ус нэвчиж замаск хууларсан зэрэг зөрчлүүд илэрлээ” гэж.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн

Уг нь энэ зүгээр л албаны мэдээ. Зөрчил илэрсэн хэсгүүдийн зургийг нийтлэхэд л хангалттай санагдах юм. Гэтэл үүгээр далимдуулан Т.Гамтөмөр өөрийгөө сүрхий гэгч нь рекламджээ. Мэдээндээ есөн зураг хавсаргахдаа наймд нь өөрийгөө тодоос тод гэгч нь гаргахаа мартсангүй. Ханын зураг, замаск хууларсан хэсэг рүү сүрхий гэгч нь хуруугаараа заан, ихээ ажил хэрэгч харагдахыг хичээсэн нь илт.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн болон гадаа

Есөн зурагны наймд нь өөрийгөө оруулан даруулж, тунг нь арай л хэтрүүлчихлээ. “За, би эвтэйхэн гарч байна уу. Яг энэ хууларсан хэсгийг нь багтаагаад намайг тод оруулаарай” гэж зурагчиндаа захиад, зурагныхаа өнцөгт хэчнээн анхаарч зогссон бол, инээдтэй. Уг нь Т.Гантөмөр нүхэн гарцны ханын зураг мэтийг шалгаад, малийтлаа зогсон өөрийгөө рекламдаад “жижгэрч” явах хүн биш байлтай.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: дотор

Улаанбаатар хотын ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга хүн арай дөмөгхөн зүйлд санаа тавьж, томоор харвал дээр сэн. Хотынх нь ерөнхий инженер нүхэн гарц шалгасан шиг явж байхад Улаанбаатар маань яаж хөгжих вэ дээ. Ер нь дарга нар энэ мэт хэлбэрт анхаарч, нэг юм хийснийгээ бөөн сүр болгож явдаг хэнээгээ больвол дээр сэн.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн болон гадаа
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: гадаа
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн болон гадаа, "OUNTRY" гэсэн бичвэр
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн болон гадаа
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

15 Сэтгэгдэл

    1. Энэ нүхэн гарц гүүрэн гарц гэх мэтийн газруудад бхйдаг лифтийг зориул####таар нь ажиллуулмаар юм. Уул нь хөгжлийн бэрхшээлтэй. Ахмад настан хүмүүст зориулж лифт хийсэн баых үүнийг хийхэд нилээд иххөрөнгө зарсан нь лав. Мөнгийг нь хармаандаа ихэнхийг нь хийгээд чанаргүй юм хийснээс болж амаохан эвдэрч ашиглагдахгүй байгаа байхаа

  1. Харин тиймээ. Гудамжаар тарьсан модыгнээ. Нарс мод ургаж томордог гэдгийг мэдэдгүй юмуу олон мод шахах шаардлагатай байсан юмуу ойрхон ойрхон шавсан юм хийхийн.

  2. Долигнуур гэж ой гутмаар хүн дээ. Иймэрхүү хүмүүс хүний араас хутга ш**хдаа гаргуун байдагсан

    1. gantumur guai bol ta bidnii medeh darga dargantsaruudaas shal uur hun lde. hariutssan ajilaa sain hiisniih n tuluu end ta nar eldveer heleh hereggyi ee.

  3. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЗАМЫН БОРЖУУР БУДАЖ ЭХЛЭСЭН, САЯХАН ЗАМЫН ХААЛТ ПЛАСТМАССАН ШОН ТЭРБУМААР ХИЙЛГЭСЭН, ТҮМ ТҮМЭН ШИРХЭГ УРГАА МОД УУЛНААС БУУЛГАЖ ХОТЫН ЗАМ ТАЛБАЙД БУЛСАН ГЭЭД ЖИНХЭНЭ ХОТ БУСИНУУЛАГЧ ГАР ДАА. МАНамд ИЙМ ХҮМҮҮС ИХЭНХ НЬ ДЭЭ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button