АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Их хурлаас сонгоно
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ гишүүн Б.Ган-Очир өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ардчилсан намын аравдугаар их хурлаас баталсан үндсэн дүрмийн 5.12.4.2-т “ Намын анхан дунд шатны гишүүдийн саналыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэн 3 ба түүнээс дээш нэр дэвшигчтэй бол нууцаар санал хурааж хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг Их хуралд оруулна ” гэж заасан.
сошиал дээр “Энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал, ҮБХ-оор шууд өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэсэн мэдээлэл яваад байна. Энэ бол худал. АН ардчиллын үндсэн зарчмын дагуу өрсөлдөгчтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Их хурлаас сонгон шалгаруулна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алтанхуяг уу