УЛС ТӨР

АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Их хурлаас сонгоно

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ гишүүн Б.Ган-Очир өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ардчилсан намын аравдугаар их хурлаас баталсан  үндсэн дүрмийн 5.12.4.2-т “ Намын анхан дунд шатны гишүүдийн саналыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэн  3 ба түүнээс дээш нэр дэвшигчтэй бол нууцаар санал хурааж хамгийн өндөр санал авсан хоёр  нэр дэвшигчийг Их хуралд оруулна ” гэж заасан.

сошиал дээр “Энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг  баримтлахгүйгээр  намын Их хурал, ҮБХ-оор шууд өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэсэн мэдээлэл яваад байна. Энэ бол худал. АН ардчиллын үндсэн зарчмын дагуу өрсөлдөгчтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Их хурлаас сонгон шалгаруулна” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button