НИЙГЭМ

Цэрэг, бие бүрэлдэхүүнд хэт ачаалал өгөхгүй, 22.00 цагт амраахыг ЭМЯ-наас зөвлөлөө

ЭМЯ-наас цэргийн анги, нэгтгэл, албан хаагчдад дараах зөвлөгөөг өглөө.

Цэргийн анги, нэгтгэлд:

• Нийт бие бүрэлдэхүүний халууныг өглөө, оройд үзэх

• Жагсаал, дасгал сургуулилтын үед 1-1.5 метрийн зай барих

• Хоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулах

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Хичээл, сургалтын танхимын 50%-г ашиглахаар ширээ, сандал байрлуулах

• Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах

• Ар гэрийн эргэлтийг хязгаарлах

• Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах

• Цэрэг, бие бүрэлдэхүүнд хэт ачаалал өгөхгүй, 22 цагт амраах

• Зэвсэг, хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх

• Гудас, хөнжил зэрэг зөөлөн эдлэлийг өдөр бүр наранд тавих

• Хатуу гадаргуу, ариун цэврийн өрөө, усанд орох газар зэргийг тогтмол цэвэрлэх, 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх

• Анги нэгтгэлийн эмч, эмнэлгийн ажилтан халдвараас сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг бие бүрэлдэхүүнд тогтмол өгөх

• Зөвлөмж, сэрэмжлүүлгийг ил байршуулах

• Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх

Цэргийн алба хаагчдад:

• Амны хаалт зүүх

• Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх

• Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй байх

• Хүн хоорондын зай барих

• Хоол унд хувааж идэхгүй байх

• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух

• Өглөө, оройд сод, давсны уусмалаар хоолойг ээлжлэн зайлах

• Тамхи дамжуулж татахгүй байх

• Хувцас хунараа сольж өмсөхгүй байх

• Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах

• Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх • 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-28 16:50

Одооны цэргүүдэд ямар юмных нь ача�##��##� байдаг юм.

Холбоотой мэдээ

Back to top button