Л.Нэргүй: Сураггүй алга болоод 13 хонож буй ханийг минь олоход бидэнд туслаач

Даваажавын Дүүрэн хэмээх энэ буурай арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр 83 настай бөгөөд тухайн өдөр гэрээсээ гарахдаа бор өнгийн малгайтай куртик, эрээн ороолт, хар өнгийн саравчтай ноосон малгай, цэнхэр жинсэн өмд, саарал өнгийн үдээстэй пүүзэн гуталтай байжээ.

Бид түүний хань Л.Нэргүйтэй холбогдож, баттай сураг гарсан эсэхийг тодрууллаа.
-Гэр бүлийн тань хүн арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хэдэн цагийн үед гарсан бэ. Танд хаашаа явна гэдгээ хэлсэн үү?
-Бид хоёр хоёр өөр байранд амьдардаг юм. Би гэрийнхээ ойролцоо хүүхдийндээ байдаг. Хүүхдийг нь хардаг юм л даа. Хань минь аравдугаар сарын 14-ний өдөр над дээр ирчхээд явсан. Тусдаа байгаа болохоос биш орой хамтдаа хоолоо идэцгээдэг. Би 14-ний өдрөөс хойш уулзаагүй. Харин 15-ны өдөр байрны жижүүр маскгүй явж байхаар нь маск өгч, зүүлгэсэн гэсэн. 15-нд байрнаасаа гарч яваад огт сураггүй байна.
-Баттай сураг одоог хүртэл гараагүй байна гэж ойлгож болох уу. Хамгийн сүүлд хаанаас холбогдож, та бүхэнд мэдээлэл өгсөн бэ?
-Маш их хүн төстэй хүн харлаа гэж мэдээлэл өгч байна. “Хүннү молл” болон Төв аймаг явах замд байж магадгүй, үзээрэй гэж хэлсэн. Өчигдөр шөнө 03:00 цаг хүртэл машинтай эрэлд явцгаасан. Хоёр талын ах дүү, хамаатан садан хүүхдүүд маань бүгд л хайж байна. Бүр үздэг хардаг хүнд хүртэл үзүүлж байна. Өнөөдөр үзүүлэхэд гурав хоногийн дотор олдоно гэж байна лээ. Ханийг маань харсан, үзсэн хүн байвал 88098325, 88097991, 80464044 дугаар руу холбогдож бидэнд туслаарай.
-Д.Дүүрэн гуай хотод хэчнээн жил амьдарч байгаа вэ. Газар сайн мэдэх үү?
-Хотод удаж байгаа. 18-тайгаасаа хойш л амьдарч байна. Газар сайн мэднэ ээ. Харин чих хатуу, хүн сайн танихгүй байж мэднэ.
-Өмнө нь бас алга болж байсан юм билээ. Хэд хоногийн дараа хаанаас олж байсан бэ?
-Энэ оны арваннэгдүгээр сард алга болж байсан. Нэг их удаагүй олдсон. Тухайн үед хаанаас олдсоныг цагдаа хэлж л байсан. Эмээ нь мартаж ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mартах санах өвчтэй юм уу ? Газар сайн мэдэх бол олоод ирмээр юм. Гэрээ олохгүй ч ядаж хотын төв цагдаагийн газар эмнэлэг бараадна. Мартах өвчтэй бол хүзүүнд нь холбоо барих хүний утас гэрийн хаяг зүүж өгч явуулж баймаар юм. Ийм хүйтэнд яасан бол, нэг айлд сууж байв�##� ч яах вэ.
Өөрсдөө хүүхдээ хархад яадаг юм хөгшин болсон эцэг эхээ тусад нь байлгаад юу бодож байсан юм
Бүр яг үнэн. Энэ хамгийн муухай настай болсон эцэг эхээ хооронд нь с�##�гаж хүүхэд харуулжил байдаг
Za naad uvuu chini naiziindaa daaluu huzur tuglood suuj bgaa bhaa Ih l gantsaardsan hun bn daa
Энэ хүйтэнд нэг ж�##�ганд хөлдөж үхсэн биз. Цагдаа нар коронавирус гээд энд тэнд зогсоод үндсэн ажлаа хийхгүй байна. Манайд хулгай ороод 4 сард хулгайч нь олдсон мөртлөө одоо хүртэл ял шийтгэл оноохгүй, хулгайлагдсан эд зүйлийг минь хаана зарсан, ямар ломбарданд тавьсныг хүртэл асуугаагүй 6 сар болж байна. Цагдаа нар үндсэн ажлаа хиймээр байна...
Хөөрхийг тэгээд ингээд �##�га болоод байхад нь яагаад ганцааранг нь байлгаад байдаг юм бэ дээ.аав ээжийгээ асарчтойлж х�##�амжилахгүй ганцааранг ньхаячихсан муу л байнадаа.хөөрхиыдөө хурдан олдоосой