ЭРҮҮЛ МЭНД
ЭМЯ: Хөл хориог сунгах магадлал маш өндөр

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон албаны хүмүүс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Хөл хориог нэгдүгээр сарын 06 хүртэл тавьсан. Цаг үеийн нөхцөл байдал өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Таамаглаж байснаас амаргүй хэлбэрээр үргэлжилж байна. Маргааш, нөгөөдөр хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй. Өөрчлөгдөж байгаа учраас маргааш эрсдлийн үнэлгээ хийгдэнэ. Ингээд цаашдаа хөл хориог сунгах санал гарах магадлал өндөр байна” гэв.