ЭРҮҮЛ МЭНД

БЗД-ийн эмнэлэг, ХӨСҮТ-ээс гадна эх үүсвэр нь тодорхойгүй хоёр голомт үүсчээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Баянзүрх дүүрэгт том хүрээг хамарсан голомт үүссэнтэй холбоотой бид цаг наргүй ажиллаж байна. Тус дүүрэгт байнгын тандалт хийж, 85 мянган өрхөөс шинжилгээ авсан. Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоогүй дөрвөн голомт илэрлээ. "Мөнххада” ХХК-ийн хоёр ажилтан, сайн дураар шинжилгээ өгсөн Баянзүрх дүүргийн гэр бүлийн хоёр хүн, Баянгол дүүргийн хоёр иргэн, биеийн дархлаа султай нэг хөгшин халдвар авсан нь тогтоогдлоо. 

Эдгээрийн эх үүсвэрийг судалж үзэхэд Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр иргэн болон Баянзүрх дүүрэгт шинжилгээ өгсөн нэг гэр бүлийн халдварын эх үүсвэр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс улбаатай нь тогтоогдсон. Харин дархлаа султай, гэртээ ганцаараа амьдардаг ахмад настан болон Мөнххада компанийн ажилчид ямар эх үүсвэрээс халдвар авсан нь тогтоогдоогүй.

Тиймээс Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ээс гадна эх үүсвэр нь тогтоогдоогүй хоёр голомт байгаа гэж үзэж байна. Өнөөдрийн үүсч байгаа байдлыг алаг, цоог голомтлон халдвар үүсч байгаа гэж дүгнэж байгаа ч цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй байна. Эх үүсвэр нь тодорхойгүй голомтуудын хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байна. Голомтуудыг тодорхой болгосны дараа цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тодорхой болгоно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button