ДЭЛХИЙ

Хоол хүргэгчдийн 30 хувь нь захиалгын хоолноос амсдаг

АНУ-ын нийтийн хоолны үйлчилгээний томоохон компани "US Foods' саяхан хоол хүргэлтийн аппликэйшнүүдийн хэрэглэгчид, ажилчдын дунд сонирхолтой судалгаа явуулжээ. Судалгаанд тус улсад хамгийн өргөн хэрэглэгддэг "Uber Eats', "Grubhub', "DoorDash', "Postmates' хоол хүргэлтийн аппликэйшнүүдийн 18-77 насны 1,500 гаруй хэрэглэгч, 500 орчим хүргэгчийг хамруулсан байна. Судалгааны үр дүн харин хэрэглэгчдийн хувьд тийм ч эерэг байсангүй.

Нийт судалгаанд оролцсон хоол хүргэгчдийн 54 хувь нь ямар нэг байдлаар “хоолны үнэрт татагдаж, идэх дур хүсэл төрдөг” гэж хариулсан бол 30 орчим хувь нь захиалагчдад хүргэж байгаа хоолноос тэвчилгүй “амсчихдаг”-аа хүлээн зөвшөөрчээ.

Харин үйлчлүүлэгчдийн 21 хувь өөрийнх нь захиалсан хоолноос их бага хэмжээгээр идсэнд сэжиглэдэг гэсэн хариулт өгсөн байна. Нийт үйлчлүүлэгчдийн 85 хувь нь ресторанууд хүргэлтийн хоолныхоо сав, баглаа боодолд ямар нэг лац тэмдэг тавьж, замаас нь хумслахаас сэргийлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн дээрх асуудлаас гадна энэхүү судалгаагаар үйлчлүүлэгчид хоол хүргэгчдийн талаар хэд хэдэн гомдол мэдүүлсэн байна. Тухайлбал, үйлчлүүлэгчдийн 34 хувь нь хүргэлтийн ажилтнууд захиалсан хоолыг нь гэрт нь оруулж өгдөггүй, машиныхаа цонхоор өгчхөөд явдаг, 17 хувь нь гэрийнх нь гадна үлдээгээд явсан байдаг гэх зэргээр гомдолложээ.

Харин хүргэлтийн ажилтнуудын зүгээс үйлчлүүлэгчдийн 60 хувь нь гарын мөнгө өгдөггүй эсвэл бага өгдөг, 52 хувь нь хоолоо хүргэх гэхээр ресторанууд үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлэн байлгадаггүй хүлээлгэдэг, 34 хувь нь хэрэглэгчид санал гомдлоо цахим шуудангаар, мессежээр ирүүлэх хэрэгтэй, 21 хувь нь хүргэлтийн ажилтнууд хоол хүргэхдээ нисээд л хаалган дээр нь ирчихдэг юм шиг төсөөлдөг хэмээн хариулсан байна.

Хоол хүргэлтийн үйлчилгээ нь ийм олон асуудалтай байдаг ч АНУ-д энэ үйлчилгээ түгээмэл байдаг. Дундаж амьдралтай америк хүний гар утсанд дор хаяж хоёр хоол хүргэлтийн аппликэйшн байдаг ба сардаа дунджаар гурван удаа хоол захиалж иддэг ажээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-15 02:35

Zithromax For Uterine Infection [url=http://cialibuy.com]п»їcialis[/url] Viagra For Sale Without A Prescription Amoxicillin Cause Gas Rezep

Холбоотой мэдээ

Back to top button