НИЙГЭМ
Улаанбаатарт дахин 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сард нийт 13773 хүнээс шинжилгээ авснаас 13-ынх хариу эерэг гарлаа. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
“Ачтан”, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Тэнүүн-Огоо” компанийн зэрэг голомтуудын хавьтлаас илэрлээ. Улаанбаатарт бүртгэгдсэн нийт тохиолдын тоо 584, улсын хэмжээнд 1408 боллоо” гэв.
Г.ЖАРГАЛ