ДЭЛХИЙ

Илон Маскийн 50-150 Mbps хурдтай “Starlink” интернет үйлчилгээнд Их Британи зөвшөөрөл олгов

Их Британи улсын харилцаа холбооны салбарыг зохицуулдаг “Ofcom” байгууллага Илон Маскын “Starlink” интернетийн үйлчилгээнд зөвшөөрөл олгожээ. “Ofcom” байгууллагын төлөөлөгч “Insider”-т мэдээлэл өгөхдөө “Starlink” компанид өнгөрсөн авран нэгдүгээр сард зөвшөөрөл олгосон хэмээсэн юм.

АНУ-д “Starlink” компаниас гаргасан бета хувилбарын роутерийг өнгөрсөн жилийн сүүлээр худалдаанд гаргасан байна. Харин Их Британид хэрэглэгчид саяхнаас тус бета хувилбарын роутер авах боломжтой болсон юм. Ингэснээр “Stralink” нь Их Британи улсад интернет үйлчилгээ үзүүлдэг “BT Group” болон хиймэл дагуул ажиллуулдаг “One Web” гэх мэт компаниудтай өрсөлдөх боломжтой болжээ.

Их Британийн хэрэглэгчид “SpaceX”-ийн “Better Than Nothing Beta” ‘програмд бүртгүүлэн “Starlink” компанийн бета хувилбарын роутер хүлээн авах юм. Тус роутер нь 591 ам.доллараар худалдаж авах бөгөөд сар болгон 120 долларын төлбөр төлөх ажээ.

Баруун өмнөд Английн Девон хошуунд амьдардаг Филип Халл тус роутерыг Зул сарын өмнө хүлээн авсан гэнэ. Өмнө нь тэрбээр “BT Internet” компанийн үйлчилгээ ашиглан 0.5 mbps хурдтай интернет ашигладаг байжээ. Харин “Starlink” компанийн бета хувилбарын роутерыг ашиглаж эхэлснээс хойш дунджаар 85 mbps хурдтай интернет ашиглаж байгаа гэнэ.

“Starlink” компаниас хэрэглэгч нартаа илгээсэн имэйлд “Better Than Nothing Beta” програм нь 50-аас 150 mbps хурдтай интернет үйлчилгээгээр хангана хэмээжээ. Илон Маскийнн зорилго бол 42 мянган хиймэл тойрог замд байршуулах юм. Тус компани нь одоогийн байдлаар 830 хиймэл дагуул дэлхий тойрог замд байршуулсан байна.

Эх сурвалж: Business Insider

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button