
Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр 18:00 цагт хуралдан дараах шийдвэрүүдийг гаргалаа.
-Энэ сарын 06-ны өдрөөс нээгдсэн 16 чиглэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ.
-Хоёрдугаар сарын 1 хүртэл бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд 18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй хэвээр байна.
-Нэгдүгээр сарын 14-ний Пүрэв гарагаас эхлэн ЕБ-ын сургуулийн 12 дугаар ангийн 1241 сурагчийг танхимын давтлагад хамруулж эхэлнэ. Нэг ангид нэг дор 10 аас дээш тооны сурагчийг байлгахүй.
-Өмнөговь аймгаас бусад аймаг руу уул уурхайн ээлж солилцоогоор явах ажилчид тухайн байгууллагаасаа албан тодорхойлолт авч, асуумж бөглөн, коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж гарах, ирэх шийдвэр хэвээр.
-Аймаг доторх сумдын зорчих хөдөлгөөн нээсэнтэй холбоотой ачаалал эрс нэмэгдсэн тул 140, 141 дүгээр постуудад хүн хүч нэмэгдүүлэн ажиллана.
-Дархан-Уул аймаг руу орох, гарах иргэдийг энэ сарын 12, 13-нд smartdarkhan.com цахим хаягаар бүртгэн КОВИД-19-ийн шинжилгээнд хамруулан 14-ний Пүрэв гарагаас эхлэн зорчих хөдөлгөөнийг зохион байгуулна.
/Дарханы харьяат иргэд гарвал 60 хоног эргэж ирэхгүй байх нөхцөлтэй/
-Улаанбаатараас ирэх Дархан-Уул аймгийн харъяат иргэдийг бүртгэлд хамруулан Нийслэлийн ОК-той зөвшилцөн шийдвэрлэнэ.
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулагаас бусад аймгаас Дарханд ирэх иргэдийг асуумж болон түргэвчилсэн оношлуурын хариунд үндэслэн хүлээн авна.
-Ажилд шинээр орох болон ажил үйлчилгээг хэвийн явуулахад иргэдээс PCR шинжилгээний бичиг шаардахгүй.
-Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумд хооронд хөдөлгөөнд оролцох иргэдийн хувьд нэг хүн 7 хоногт нэг удаа зорчих зарчмыг баримтална. Аймгийн хэмжээнд ард иргэд сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурагчдын амралт эхэлсэн байхад давтлага гэж цуглуулах хэрэггүй
Darhanii zamaar yvj unguruh hun yah ystoi ve?
Darhand zogsohchgui???.