Гадаад мэдээДЭЛХИЙ

Европт ковидтой холбоотой залилангийн $650 саяын хөрөнгө хураажээ

Европын цагдаа нар цар тахлын дараах сэргэлтийн сантай холбоо бүхий залилантай холбоотой 650 сая ам.долларын хөрөнгө хураасан байна. Мөн албаныхан тус хэрэгтэй холбогдуулан 22 хүн баривчилжээ.

Тодруулбал прокурорууд мөрдөн байцаалт явуулсны эцэст албаныхан Итали, Австри, Румын, Словак улсад найман хүнийг баривчилж, 14 хүнийг гэрийн хорионд оруулсан байна.

Италийн санхүүгийн цагдаа нар хэрэгтнүүдийн гэр болон оффист нэгжлэг хийж Ламборгини, Порше, Ролекс болон Картиер брэндийн үнэт эдлэл, криптовалют хураан авчээ.

Европын холбоо цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд зориулж 800 тэрбум еврогийн сан үүсгэсэн. Итали тус сангаас 194 тэрбум еврогийн буюу хамгийн том тусламж авсан юм.

Европын орнуудаас гадна АНУ ч гэсэн ковидийн сантай холбоо бүхий залилангийн гэмт хэргүүдийг илрүүлэхээр ажиллаж буй. Холбооны хяналтын байгууллага өнгөрсөн жилийн зургаадугаар сард 200 тэрбум гаруй ам.долларыг залиланд алдсан байж магадгүй гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button