
Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр 18:00 цагт хуралдан дараах шийдвэрүүдийг гаргалаа.
-Энэ сарын 06-ны өдрөөс нээгдсэн 16 чиглэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ.
-Хоёрдугаар сарын 1 хүртэл бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд 18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй хэвээр байна.
-Нэгдүгээр сарын 14-ний Пүрэв гарагаас эхлэн ЕБ-ын сургуулийн 12 дугаар ангийн 1241 сурагчийг танхимын давтлагад хамруулж эхэлнэ. Нэг ангид нэг дор 10 аас дээш тооны сурагчийг байлгахүй.
-Өмнөговь аймгаас бусад аймаг руу уул уурхайн ээлж солилцоогоор явах ажилчид тухайн байгууллагаасаа албан тодорхойлолт авч, асуумж бөглөн, коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж гарах, ирэх шийдвэр хэвээр.
-Аймаг доторх сумдын зорчих хөдөлгөөн нээсэнтэй холбоотой ачаалал эрс нэмэгдсэн тул 140, 141 дүгээр постуудад хүн хүч нэмэгдүүлэн ажиллана.
-Дархан-Уул аймаг руу орох, гарах иргэдийг энэ сарын 12, 13-нд smartdarkhan.com цахим хаягаар бүртгэн КОВИД-19-ийн шинжилгээнд хамруулан 14-ний Пүрэв гарагаас эхлэн зорчих хөдөлгөөнийг зохион байгуулна.
/Дарханы харьяат иргэд гарвал 60 хоног эргэж ирэхгүй байх нөхцөлтэй/
-Улаанбаатараас ирэх Дархан-Уул аймгийн харъяат иргэдийг бүртгэлд хамруулан Нийслэлийн ОК-той зөвшилцөн шийдвэрлэнэ.
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулагаас бусад аймгаас Дарханд ирэх иргэдийг асуумж болон түргэвчилсэн оношлуурын хариунд үндэслэн хүлээн авна.
-Ажилд шинээр орох болон ажил үйлчилгээг хэвийн явуулахад иргэдээс PCR шинжилгээний бичиг шаардахгүй.
-Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумд хооронд хөдөлгөөнд оролцох иргэдийн хувьд нэг хүн 7 хоногт нэг удаа зорчих зарчмыг баримтална.Аймгийн хэмжээнд ард иргэд сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй.
Сурагчдын амр####т эхэлсэн байхад давтлага гэж цуглуулах хэрэггүй
Darhanii zamaar yvj unguruh hun yah ystoi ve?
Darhand zogsohchgui???.