Орон нутаг

Дархан-Уул аймаг ЭЕШ-ын үеэр дуу чимээ ихтэй засвар, үйчилгээний ажлыг түр зогсооно

Их, дээд сургуульд элсэх эрхийн төлөөх шалгалт зургаадугаар сарын 25-нд Түүхийн шалгалтаар эхэлнэ. Тус өдөр мөн Англи хэлний шалгалтыг зохион байгуулах юм. ЭЕШ-ын хувиартай холбогдуулан Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн байна.

Тухайлбал,

  • ЭЕШ-ын өдөр шалгалт зохион байгуулагдах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх
  • Төрийн албан хаагчийг амралтын өдрүүдэд зайлшгүй шаардлагагүй тохиолдолд ажиллуулахгүй байх зэрэг
  • Сар бүрийн 17-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг цуцлах
  • Хүүхэд хамгааллын жилийн хүрээнд байгууллагад хүүхдийн өрөө байгуулах,
  • Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж тохижуулах үүрэг даалгаврыг бүх шатны төрийн байгууллагын удирдлагуудад чиглэл болголоо.

Шалгалтын хугацааны тухайд Түүх, Англи хэл, Газар зүй, Нийгэм судлал, Биологи, Орос хэл, Монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол Хими, Математик, Физикийн шалгалт 100 минут үргэлжилнэ. Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг БҮТ санууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ нэг алкаш царайтай нөхөр худлаа л шоудах юм. бас Хятад Солонгосыг дууриаж гэнэ. хаана нээх сүртэй дуу чимээ гаргаад л тэрэнд нь хүүхдүүд бачуураал байгаа юм, өөр хийх, санаачлах юм алга уу

АРД
АРД
Reply to  Зочин

чам шиг эргүү оркыг бодвол ажлаа хийж байна. Чамд хийж гийгүүлсэн ажил байна уу???

Холбоотой мэдээ

Back to top button