Дархан-Уул аймгийн Гэрлэх ёслолын ордны дээвэрт ихээхэн хэмжээний нуралт үүсжээ
Аймгийн Гэрлэх ёслолын ордны дээвэрт ихээхэн хэмжээний нуралт үүсч сэргээн засварлахаар болжээ. Социализмын үед аж ахуйн аргаар баригдсан тус барилгын дээвэр нь олон жилийн хур бороо, цасанд элэгдсэн, арматур нь даац авах чадваргүй болж зэвэрч хугарсан байна. Мөн өнгөрсөн өдрүүдэд хүчтэй салхи шуурга олон давтамжтай гарсны улмаас нуралт үүссэнийг мэргэжлийн хүмүүс хэлжээ.

Тус аймгийн Онцгой комиссын гишүүд аймгийн нөхцөл байдалтай газар дээр танилцаж, яаралтай дээврийг буулгаж, орчин үеийн стандартын дагуу дахин сэргээн засварлахаар шийдвэр гаргажээ. 1984 оны зургадугаар 17-нд анх ашиглалтад орж 2001 онд өмч хувьчлалаар хувьд шилжиж байсан тус ордныг 2022 онд төр буцаан авч засвар үйлчилгээ, гадна тохижилтыг бүрэн хийж үйл ажиллагааг нь эхлүүлж байжээ.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.