НИЙГЭМ
Улаанбаатарт дахин 14 хүнээс халдвар илэрч, нийт 1456 болов

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 11-нд нийт 15849 хүнээс шинжилгээ авлаа. Үүнээс Улаанбаатар хотын 14 хүнээс халдвар илэрлээ. Бүгд тусгаарлалтад байсан. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 630, улсын хэмжээнд 1456 боллоо” гэв.