ТӨБЗГ-ын дэд даргаар А.Ариунболдыг СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ томилжээ

Төрийн өмч бодлого зохицуулалтын газар/ТӨБЗГ/-ын дэд даргаар А.Ариулболдыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй томилжээ. Түүнийг уг албан тушаалд томилохдоо Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн, 3.2 дахь заалтыг үндэслэн томилсон аж. Уг заалтад,
УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ”
Уг хууль нь 2020.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд хэрэгжихээр байсан ч цар тахлын нөлөөгөөр эх баригч нам дахин зургаан сараар сунгаад буй. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл төрийн албаны томоохон дарга нарын томилгоог сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шийдвэрлэж болох хууль эрх зүйн орчин бүрдэж буй юм.
ТӨБЗГ-ын дэд даргаар томилогдсон А.Ариунболд нь хуульч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр, Хууль зүйн докторант, МУИС-ХЗС, Удирдлагын Академи, Хууль сахиулахын их сургуулийг төгсжээ. Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэлтсийн дарга, Дэд дарга, ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. ТӨБЗГ-т Захиргаа, хууль зүйн газрын даргаар ажиллаж байгаад ТӨБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр ажилласан байдаг.
А.Ариунболд нь УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгддэг. Тэрбээр тухайлсан албан тушаал дээр очих бүрдээ спикерийн нэр нөлөөг ашигладаг талаар хөшигний ард яригддаг билээ.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арга заль ихтэй архичин залуу
Аюурсайхаан болиоч ээ, чи л зүтгүүлсэн ш дээ. Энэ нь тэгээд ядаж олигтой амьтан биш. Энэ ТӨБЗХ-нд дандаа намын тавиулууд байх юм. Сарангэрэлийн хүү, Бадамжунайн охин, Хүрэлсүхийн зөвлөх, Мөнхбатын гар хөл гээд. одоо болиоч ээ. Тэгээд дандаа захиалгын юм хийнэ.
Баянхонгорынх биз дээ. Ариунболд залуу хүн юм байна. Их л зальтай долдой хүн гэж яригддаг
Hereg erhlegiin hurgan darga nar mon adil bgaa chdee
Boliochee. Turiin umchiin bodlogo zokhitsuulaltiin gqzriin darga tanid uuriin tolgoi bna uu? Darga, gishyyn setertei: umnuudiin ygeer end tend zyv zygeer ajlaa khiij bgaa khymyysiig ajilgyi bolgood gudamjnii yumnuudiig tomilood baidgaa bolimoor um. Yalanguya ter Amartyvshin, Khassuuri Gankhuyag nariin bylgemiin nukhdyyd end tend ikh alban tushaal yariad l yavna gsn.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ХАА БНАА ААААА БААХАН ШИНЭЧЛЭЛ ӨӨРЧЛӨЛТ ЯРИАД БАЙДАГ АМААРАА БОДИТ БАЙДАЛ НЬ ЛУЙВАР
Нэг сайхан малчин залууг ингэж мэдэхгүй юмыг нь хийлгэх гэж томилох хэрэг байна уу.
Нодлин ажиллаж байгаад ТАЗ-аас чөлөөлөх мэдэгдлийн дагуу хусагдсан. Шалгалт өгөөгүй хууль зүйн туслалцааны төвд ажилласан. Их артай хүндээ! Хуулийн заалтыг ийм новшнуудыг томилж ашиглах гэж...
Энэ хүнийг харлуулах гэж захиалгаар л бичүүлж дээ. Ажлын түүхийг нь харвал төрд доороос нь эхэлж л зүтгэсэн төрийн жинхэнэ албан хаагч байна даа. Иймэрхүү чадвартай залуучуудаа төр бодлогоор дэмжээд яваасай. Амжилт хүсье