УЛС ТӨР

ТӨБЗГ-ын дэд даргаар А.Ариунболдыг СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ томилжээ

Төрийн өмч бодлого зохицуулалтын газар/ТӨБЗГ/-ын дэд даргаар А.Ариулболдыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй томилжээ. Түүнийг уг албан тушаалд томилохдоо Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн, 3.2 дахь заалтыг үндэслэн томилсон аж. Уг заалтад,

УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” 

Уг хууль нь 2020.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд хэрэгжихээр байсан ч цар тахлын нөлөөгөөр эх баригч нам дахин зургаан сараар сунгаад буй. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл төрийн албаны томоохон дарга нарын томилгоог сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шийдвэрлэж болох хууль эрх зүйн орчин бүрдэж буй юм.

ТӨБЗГ-ын дэд даргаар томилогдсон А.Ариунболд нь хуульч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр, Хууль зүйн докторант, МУИС-ХЗС, Удирдлагын Академи, Хууль сахиулахын их сургуулийг төгсжээ. Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэлтсийн дарга, Дэд дарга, ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. ТӨБЗГ-т Захиргаа, хууль зүйн газрын даргаар ажиллаж байгаад ТӨБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр ажилласан байдаг.

А.Ариунболд нь УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгддэг. Тэрбээр тухайлсан албан тушаал дээр очих бүрдээ спикерийн нэр нөлөөг ашигладаг талаар хөшигний ард яригддаг билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-14 09:36

Арга з�##�ь ихтэй архичин з�##�уу

иргэн
иргэн
2021-01-14 09:38

Аюурсайхаан болиоч ээ, чи л зүтгүүлсэн ш дээ. Энэ нь тэгээд ядаж олигтой амьтан биш. Энэ ТӨБЗХ-нд дандаа намын тавиулууд байх юм. Сарангэрэлийн хүү, Бадамжунайн охин, Хүрэлсүхийн зөвлөх, Мөнхбатын гар хөл гээд. одоо болиоч ээ. Тэгээд дандаа захи�##�гын юм хийнэ.

Хонгор
Хонгор
2021-01-14 09:57

Баянхонгорынх биз дээ. Ариунболд з�##�уу хүн юм байна. Их л з�##�ьтай долдой хүн гэж яригддаг

Zochin
Zochin
2021-01-14 10:39

Hereg erhlegiin hurgan darga nar mon adil bgaa chdee

Zochin
Zochin
2021-01-14 11:06

Boliochee. Turiin umchiin bodlogo zokhitsuulaltiin gqzriin darga tanid uuriin tolgoi bna uu? Darga, gishyyn setertei: umnuudiin ygeer end tend zyv zygeer ajlaa khiij bgaa khymyysiig ajilgyi bolgood gudamjnii yumnuudiig tomilood baidgaa bolimoor um. Yalanguya ter Amartyvshin, Khassuuri Gankhuyag nariin bylgemiin nukhdyyd end tend ikh alban tushaal yariad l yavna gsn.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-01-14 11:51

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ХАА БНАА ААААА БААХАН ШИНЭЧЛЭЛ ӨӨРЧЛӨЛТ ЯРИАД БАЙДАГ АМААРАА БОДИТ БАЙДАЛ НЬ ЛУЙВАР

Зочин
Зочин
2021-01-14 18:04

Нэг сайхан м�##�чин з�##�ууг ингэж мэдэхгүй юмыг нь хийлгэх гэж томилох хэрэг байна уу.

Төрөө
Төрөө
2021-01-14 21:30

Нодлин ажиллаж байгаад ТАЗ-аас чөлөөлөх мэдэгдлийн дагуу хусагдсан. Ш�##�г�##�т өгөөгүй хууль зүйн тусл�##�цааны төвд ажилласан. Их артай хүндээ! Хуулийн за�##�тыг ийм новшнуудыг томилж ашиглах гэж...

Зочин
Зочин
2021-01-15 21:20

Энэ хүнийг харлуулах гэж захи�##�гаар л бичүүлж дээ. Ажлын түүхийг нь харв�##� төрд доороос нь эхэлж л зүтгэсэн төрийн жинхэнэ �##�бан хаагч байна даа. Иймэрхүү чадвартай з�##�уучуудаа төр бодлогоор дэмжээд яваасай. Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button