Н.Номтойбаярын нэхэмжлэлтэй хяналтын шатны шүүх хурал эхэллээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр найман хурал товлогдсон байна.
Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох гомдлыг хэлэлцэх товтой байсан бөгөөд дөнгөж сая эхэллээ.
Нэгдүгээр сарын 8-нд Дээд шүүх Н.Номтойбаяр нарын гомдлыг хэлэлцсэн боловч шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлснээр шүүх хурлыг өнөөдөр болгон хойшлуулсан.
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг худал мэдүүлэг өгсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Түүнийг төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө авах үед худал мэдүүлсэн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн гэх хэргээр хуулийн байгууллага шалгасан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яагаад одоо болтол үсийг нь хусаагүй байгаа юм бээ.
Хэрэг нь шийдэгдээгүй бхад яахаараа үсийг нь ху�####�г юм. Юу ч мэдэхгүй м�##� бшт.