ДЭЛХИЙ

АНУ-ын сенатууд Дональд Трампыг ирэх сард шүүнэ

Дональд Трампыг нэгдүгээр сарын 6-ны өдөр Конгрессын Ордонд болсон бослогод дэмжигчдээ турхирсан гэх үндэслэлээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхим түүнийг хоёр дахь удаагаа импичментийн процессоор оруулж шүүхийг дэмжсэн билээ. Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намын гишүүн тус төслийг дэмжсэн юм.

Конгрессын доод танхим сенатуудад импичментийн төслийг ирэх даваа гарагт (2021.01.25) хүргэх аж.

Шүүх хурлыг АНУ-ын сенатууд хийдэг бөгөөд тэд ирэх сарын 8-ны өдөр Дональд Трампыг шүүхээр болсон байна. Ингэснээр Трампын өмгөөлөгч нарт шүүх хуралд бэлдэх хугацаа бага ч болов гарч байгаа юм.

Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүдийн хэлж байгаагаар бол тус төслийг 19:00 минутад (Вашингтоны цагаар) Конгрессын дээд танхимд хүргүүлэх юм байна.

Баасан гарагт (2021.01.22) Ерөнхийлөгч Жо Байден шүүх хурлыг бага зэрэг хожуу хийсэн нь дээр гэж бодож байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Цагаан Ордон Ерөнхийлөгч Байден ноён Трампыг яллах ёстой талаар ямар бодолтой байгааг мэдэгдээгүй юм. Цагаан Ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки хэлэхдээ “[Жо Байден]  нь Сенатын танхимын гишүүн биш бөгөөд Конгресс өмнөх Ерөнхийлөгчийг яллах эсэхээ шийднэ” хэмээсэн байна.

Дональд Трампын яллахын тулд сенатуудын гуравны хоёр нь дэмжих ёстой. Хэдийгээр Конгрессын дээд танхимд Ардчилсан нам олонх ч дор хаяж Бүгд Найрамдах намын 17 гишүүн импичментийг дэмжин саналаа өгөх хэрэгтэй юм. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах намаас таван төлөөлөгч л дэмжиж саналаа өгөх төлөвтэй байгаа учир Дональд Трамп ял сонсох магадлал бага байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button