Нийгмийн

Олимп, дэлхийн медальт Г.Отгонцэцэг 28 нас хүрлээ

“Рио-2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг өнөөдөр 28 нас хүрлээ.

2015 оны нэгдүгээр сард Монголын жүдо бөхийн холбоо, Казахстан улсын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд Казахстан улс Г.Отгонцэцэгийг өөрийн улсынхаа нэр дээр барилдуулах санал тавьсан. Ийнхүү тэрбээр дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорьсон билээ.

Улмаар Г.Отгонцэцэг Риогийн олимпын дэвжээнээс хүрэл, 2017, 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн монголчуудыг төдийгүй казахстанчуудыг баярлуулсан юм.

Одоо тэрбээр Токиогийн дэвжээнээс олимпын медалиа ихэрлүүлэхээр хөдөлмөрлөж явна. Төрсөн өдрийн мэнд хүргэе.

“Иргэншлээ солиод гялалзаж яваа монгол одод” нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button