Нийгмийн

“Шинжилгээний цаг аваагүй иргэн маскаа авч байгаад асрагч руу НУЛИМСАН”

Нийслэлийн шинжилгээний цэгүүд энэ сарын 14-ний өдрөөс эхлэн зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилж буй. Ингэхдээ ажлын өдрүүдэд иргэдээс шинжилгээ авч, амралтын өдөр зөвхөн албан хаагчдаас шинжилгээ авч байгаа юм. Бид Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль дахь шинжилгээний цэгт ажиллаж буй Арьсны өвчин судлалын үндэсний төвийн их эмч Д.Мөнгөнтүлхүүртэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Цаг авч үйлчлүүлж байгаа ч зарим шинжилгээний цэгүүдэд дараалал үүсжээ. Иргэд 3 минутад шинжилгээ өгч амжихгүй байна уу, эсвэл цаг аваагүй иргэд ирж хүндрэл учруулаад байна уу?

-Иргэд яг авсан цагтаа ирээд шинжилгээгээ өгчихвөл дараалал үүсэхгүй. Даанч нэг иргэнд шинжилгээ өгөх ёстой гурван минут байгаа гэдгийг мэдэхгүй, буруу ойлгочхоод ирж байна. Жишээ нь, 09:12 минутад ирж шинжилгээ өгөх ёстой байтал, өөрийгөө 09:00-10:00 цагийн хооронд ирж болох юм байна гэж ойлгочхоод ирсэн хүмүүс маш их байна. Мөн цаг аваагүй иргэд үүдэнд ирчхээд одоо шинжилгээгээ өгнө гэж, хэл ам хийж байна. Бидэнд цаанаас нь шинжилгээний бодис, урвалжийг цаг авсан иргэдийн тоогоор нь өгдөг болохоор цаг аваагүй иргэдээс тухайн өдөр шинжилгээ авах боломжгүй. Иргэд маргааш хагалгаанд орохоор боллоо, хөдөө явахаар боллоо одоо шинжилгээ өгнө гээд орж ирээд бидний ажлыг хүндрүүлээд байна. Үүнийг яаж шийдэхийг бид нар мэдэхгүй л байна. Өнөөдөр өглөө бол маш их хэл амтай л байлаа.

-Цаг авч, үйлчлүүлдэг болсноос хойш иргэд маш их бухимдаж, шинжилгээний цэгт ажиллаж байгаа эмч, сувилагч нарт гар хүрч байна мэдээлэл манай редакцид ирсэн юм. Уг шинжилгээний цэг дээр ирж байгаа иргэдийн хувьд ямар хандлагатай байна вэ?

-Цаг авдаггүй байхад ирж шинжилгээ өгдөг байсан иргэд хэр бухимдалтай байдаг байсныг мэдэхгүй байна. Цаг авдаг болсноос хойш энэ цэг дээр ажиллаж байна. Хүмүүс цаг авах ёстой гэдгээ ойлгохгүй, чадахгүй мэдэхгүй байна. Үүдний хөтөч цаг аваагүй иргэдэд цаг авч үйлчлүүлээрэй гэж шаардлага тавиад, цаг авах заавар зөвлөгөө өгөөд буцаадаг юм. Харин тэгж хэлсний төлөө зарим нь хэл амаар доромжилно. Өнгөрсөн баасан гарагт гэхэд л цаг аваагүй ирсэн иргэн маскаа авч байгаад асрагч руу нулимсан.

-Цаг аваагүй ч шууд ирээд шинжилгээ өгөх боломжтой хүмүүс гэж бий юу?

-Цаг аваагүй ч шинжилгээ өгөх боломжтой хүмүүсийн нэг бол жирэмсэн эмэгтэйчүүд. Хэдэн сартай байсан ч хамаагүй ирээд шинжилгээ өгөх боломжтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настан, ойрын хавьтал, шинж тэмдэг илэрсэн иргэд цаг аваагүй ч ирээд шинжилгээ өгч болно. Бусад цэгүүд яаж байгааг бол сайн мэдэхгүй юм. Манай цэг эдгээр иргэдэд цаг аваагүй байсан ч үйлчилж байгаа.

-Энэ шинжилгээний цэг дээр өдөрт хэчнээн иргэн ирж шинжилгээ өгч байна вэ?

-Янз, янз л байна. Өнгөрсөн баасан гарагт гэхэд 450 хүнээс шинжилгээ авсан. Өнөөдөр бол одоогийн байдлаар 380 иргэн шинжилгээ өгөөд байна. Бямба гарагт Дундговь аймгийн иргэдээс шинжилгээ авсан. Уг нь цаанаасаа 200 иргэн ирж шинжилгээ өгнө гэж хэлсэн. Гэтэл 80 гаруй иргэн л ирсэн. Харин өгч амжаагүй иргэдийн зарим нь өнөөдөр шинжилгээ өгнө гээд ирж байх жишээний.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-01-26 11:34

Хэн нотлох юм бэ. Новшнууд хүнд сурт�##� гаргаж шантаачлаа биз.

Тэнэг вэ чи
Тэнэг вэ чи
2021-01-26 11:48

Нотлох хүмүүс байгаа л байлгүй, зохион байгуул�##�тад орох гэж ядаж байхад дугаар авахгүй ирээд, хүн рүү нулима�##� байхдаа яахав дээ. Хариуцлага хүлээлгэвэл таарна. Асрагч нар зааврын дагуу л ажиллаж байгаа

Зочин
Зочин
2021-01-26 12:39

Shinjilgee avch bgaa gazar deer 5 hun 5 zereg avaad yavchuul zugeer bna .Gantshan hun avaad ter hun deeree ochirlood zogsohoor irged buhimdah ni zuv shuu.Ene tal deer anhaarlaa handuullaarai .

zochin
zochin
2021-01-26 14:50

emlegiihen hvnd surtaltai tvvneesee l bson bh geendeech bii goondooch bii

Үсэн туки
Үсэн туки
2021-01-26 15:53

Золбин ардчиллаас болж хүний эрх чөлөө гэж хуцсан муу хулгайчууд даварч байна. Өөрийнх нь амь насны төлөө амсхийхгүй ажиллаж байгаа хулгайчийг газар дээр нь нам буудаж �##�аад толгойгий нь авч шонгоос өлгөж дор нь тайлбарыг нь бич. Хэрвээ хятадаас захи�##�гатай өгөр, өмхий ардчил�##� гарч ирээгүй бол хотод хөдөөнөөс золбингууд орж ирж дүүргэхгүй хүн ам нь сийрэг х�##�дваргүй, гэмт хэрэггүй сайн сайхан байх байлаа.

Зочин
Зочин
2021-01-26 16:31

Өө даварсан хулгайч вэ? Ийм хүмүүст вирус х�##�даагаад үхүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-01-26 19:03

Ардчил�##� гарч ирээгүй бол солиотой чи энэ соши�##�д эргүү б�##�ай юмаа бичиж стрессээ тайлж чадахгүй байх байсан . Чи ч ойлгохгүй л дээ . Эрүүл бус юм хойно

Зочин
Зочин
2021-01-26 22:29

Хятадад бол ийм үйлдэл цаазын ялтай. Өвчин тараахыг завдсан гээд эрүү үүсгэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-01-26 23:04

Хатуу хариуцлага тооцож,зураг гар�##� үүсэлтэй нь бичиж нийтлэх хэрэгтэй.Нийслэлд уугуул нэртэй орк олон шүү.

Зочин
Зочин
2021-01-26 23:05

Чиний энэ комент нотолж байна.

Зочин
Зочин
2021-01-26 23:12

Ийм ёс бус үйлдэл гарч байгаа газруудад камер тавиад даварсан новшийг барьж хуулийн хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Эмнэлгийн ажилтан хэн нэгний уур бухимдлаа гаргах мешок биш! Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө банкинд очерлохоос бага хугацаа зарцуулж чадахгүй бол хохь чинь л гэж хэлье дээ!

Бухимдаж байна
Бухимдаж байна
2021-01-26 23:38

Үнэхээр тийм бол даварсан задарсан новшид хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Тэр таавчиг гээд байгаа ээжид ч хариуцлага тооцох ёстой. Мэдсээр байж эх, нялхсыг аюулд оруулж эрсдэлтэй гэдгээ нууж төрсөн. Хэлтэй амтай юм бол өөрөө хэлээд өмсөх л байсан �##�баар өрөөлийг ч хорлоод өөрийгөө ч хорлоод ёстой өөдгүй хүүхэн нэг л нотой байсымаа. Өөрөөс нь болж хичнээн хүний зүрх сэтгэлийг хар массынхан газар гишгичив. Шудрага ёс нэхээд байдаг ард иргэд нь зүгээр л өнгөц харсан зүйлдээ итгэж бусдыг яаж уландаа гишгэдгийг харлаа үзлээ. Ямар муухай улс оронд амьдарч байгаагаа саяхны улс төрийн тоглоом жагса�##�аас үзлээ. Үнэхээр ой гутаж байна.

Irmuunee
Irmuunee
2021-01-27 00:09

Hatin tiimee ter balai avgaid hariutslaga tootsoh heregtei shvv!!!. 3dahaa turj bj busdyn umnuus turj bui ayatai baliar medrel muutai avgai z##laasai!!!

орхон
орхон
2021-01-27 08:53

нэг л яарсан загнасан хүмүүс олширч дээ хөөрхий

Sanal
Sanal
2021-01-27 09:41

Хувь хүн цагтаа ирцгээж эмч нарыг битгий хүндрүүлэлдээ, яагаад ийм өчүүхэн амин хувиа хичээсэн байдаг юм вэ?? Бусдын ажлыг хүндэтгэж сурцгаа иргэдээ!!! Ажлаа төлөвлөж сурцгаа битгий ийм эргүү бай!!!

иргэн
иргэн
2021-01-27 13:48

1дэхд шинжилгээ өгсөн. 9 цаг 6 минутны цаг авсан.8.50д очиход 30гаруй хүн байсан.цагаараа орох шаардлага тавьхад үгүй оочирлоод ор гэсэн .заав�##� цаг ав гэсэн байж цаг хамаагүй оочирлоод ор гэсэн нь хачин санагдсан.ажил �##�баа зохицуулаад очиж байгаа хүмүүст хүндрэлтэй байсан.

Ухамсар, суурь боловсролыг сайжруулъя
Ухамсар, суурь боловсролыг сайжруулъя
2021-01-28 09:08

Манайхны зарим хүмүүс уур уцаар ихтэй, ажилтны тайлбар ойлгох сэхээгүй, бусад руу үсчиж, хэрүүл хэл ам хийж байх ёстой юм шиг байдаг. Хүнтэй харьцах наад захын соёлоо дээшлүүлье!

зочин
зочин
2021-01-29 11:58

Ийм бүдүүлэг гахайнуудад хариуцлага тооцох ёстой шүү, хуулийн байгуллага хаана бна вэ ?
Эмнэлгийн ажилчидруу дайрдаг асууд�##�д цэг тавих ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button