Нийгмийн

Б.Номин: Эрдэнэт рүү явах замын зардал 80 мянга болжээ

Нийслэлийн шинжилгээний цэгүүд энэ сарын 14-ний өдрөөс эхлэн зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилж буй. Ингэхдээ ажлын өдрүүдэд иргэдээс шинжилгээ авч, амралтын өдөр зөвхөн албан хаагчдаас шинжилгээ авч байгаа юм. Манай сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Гуравдугаар сургуулийг зорилоо. Биднийг очиход 20 гаруй иргэн шинжилгээ өгөхөөр тус сургуулийн гадна зогсож байв. Тэдгээр иргэдийн дунд цаг авсан иргэд, цаг авч амжаагүй ч иргэд байлаа. Мөн цаг авсан ч шинжилгээ өгч чадаагүй иргэд байв.

Орхон аймгийн иргэн Б.Номин “Хичээл амарсан ч хотод эмнэлгээр яваад нутаг буцаж амжаагүй. Аймаг руугаа явах гээд шинжилгээ өгсөн ч нэг бол явж болно, нэг бол явж болохгүй гээд яах нь тодорхойгүй байсан. Мөн энэ амралтын өдрүүдэд шинжилгээ өгөх гэсэн боловч зөвхөн төрийн албан хаагчдаас шинжилгээ авч байгаа тул өгч амжаагүй. Шинжилгээгээ өгчихвөл хувийн унаагаар ч юм уу явна даа. Гэхдээ бас хуваа унаанууд үнэтэй байна лээ. Нэг хүнийг 80 мянгаар тээвэрлэнэ гэж байна лээ. Бүр шоконд орсон. Уг нь 20 мянгаар явдаг л байсан юм.

Өмнө нь цаг авалгүй шинжилгээ өгдөг байхад нэг зогсож байгаад шинжилгээ өгч байсан. Гэхдээ цаг авчхаад цагтаа орж чадахгүй, зогсоод байгааг ойлгохгүй байна. Өмнөхөөсөө ер ялгаа алга. Сая ард болон урд зогсож байгаа хүндээ хэлээд машиндаа орж хэсэг суусан” гэв

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button