УЛС ТӨР

Д.Ганбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын ард түмнийг доромжилж байна

Өнөөдөр /2021.01.27/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхэллээ. Үүгээр Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Одоо нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Та нэр дэвшээд ороод ирж байгаа нь 1980 онд төрсөн хүн гэхэд бахархмаар байна. Тантай адил ийм залуус Монгол Улсад алга л д аа. Та богино хугацаанд том карьер хийж чаджээ. Харин бусад залуус ингэж чадаж байгаа юу. Засгийн газар буруугаа хүлээж огцорсон, энэ алдаанд таны хувь нэмэр байгаа байх. Огцорчхоод байхад эргэж орж ирээд, доромжилж байна. Танхимаар огцорлоо гэдгийг АН хүндэтгэлтэй хүлээж авсан ч та ороод ирж байгаа нь Монголын ард түмнийг доромжилж буй хэлбэр. Та нэг ч хувийн хэвшилд ажиллаагүй хүн байна. Нөгөө талаар Оюу толгой гэж яриад байна, 2018 оноос та ЗГХЭГ-ын дарга хийж байгаа. Танай ажилтнуудын яриад буйгаар Монгол Улс өрөнд ороод дуусах нь. Хоёр жил ажиллахдаа юу хийсэн бэ, цаашид яаж ажиллах вэ. Мэдээж олонх Ерөнхий сайдаа томилох байх. Гэхдээ та нар Монголын ард түмнийг ингэж доромжилж болохгүй.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Тийм ээ, би 1980 онд төрсөн. Ардчиллын 30 жил 80-аад оныхонд хамгийн амаргүй туссан. Тийм учраас үүнийг үүрч байгаа 80-аад оны төлөөлөл. Ах нараас илүү ардчиллын үнэт зүйлийг ойлгох байх. Та улс төржиж ярьж байгаа бол Оюу толгойн асуудлыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс асуу. Яагаад эрх мэдлээ хэтрүүлж, өөрийнхөөрөө захирамж гаргасан, яагаад ноогдол ашиг авахгүй болсныг, Эрдэнэтийн 49 хувийг асуу. Энэ бүх зүйлд би байгаагүй. Гэхдээ засахын төлөө ажиллана.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 27, 2021 14:58

битааныг харахаар сонгосон хүмүүсийг нь өрөвдөх юм даа

Зочин
Зочин
1 сар 27, 2021 15:14

Бидон /битаан/ уу, бeтон уу

Зочин
Зочин
1 сар 27, 2021 15:56

түвшин их доогуур гишүүн бна даа. олны ам ортой

Пүрэв
Пүрэв
1 сар 27, 2021 17:00

Энэ өөрийнхөө зургийг битон дээр сийлээд тараасан хүний толгойноос тараасан битонтойгоо таарсан үг л гарна.өөр юу ч гарахгүй шүүсийг нь шахаад ч бидон гарна.ийм хүнийг сонгодог хүмүүсийг гайхаж бна.оюун эрдэнэ харин нь зөв хэлж.ардчилсан намынхан ялангуяа сонгогдсон гишүүд нь журмын нөхөр сайханбилэгийгээ гадаадаас авчиряа энэ хүний буруу зөрүүг олоё гэж яагаад нэг ч хэлдэггүй юм бэ.одонтуяа гишүүн их шударга гээ биз дээ шударга гишүүн сайханбилэгтэйгээ хамтарсан юмуу гэж ойлгохоор бна шөө.

зочин
зочин
1 сар 27, 2021 18:57

энэ ухна дандаа хөгөө чирэх юмааа

Баяр
Баяр
1 сар 28, 2021 09:33

Баянхонгорчууд БЯТААНААА татан аваачэээ.

Холбоотой мэдээ

Back to top button