ТАНИЛЦ: Л.Оюун-Эрдэнэтэй ажиллахаар яригдаж буй сайд нарын нэрс
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилж, өчигдөр /2021.01.27/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталгаажуулсан. Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа ажиллах сайд нараа Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-аар оруулах учиртай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллахаар яригдаж буй сайд нарын нэрсийг эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн мэдээлж байна. Энэ нь сүүлийн хувилбар биш бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нэрсээ эцэслэн гаргаж, МАН-ын Удирдах зөвлөлөөр оруулах чигтэй байна.
- Шадар сайд - Ц.Нямдорж, Ж.Энхбаяр
- ЗГХЭГ-ын дарга - С.Амарсайхан
- Сангийн сайд - Б.Жавхлан
- Батлан хамгаалахын сайд - Г.Сайханбаяр
- Гадаад харилцааны сайд - Х.Булгантуяа, Ц.Мөнх-Оргил
- Барилга, хот байгуулалтын сайд - Б.Мөнхбаатар
- Зам, тээврийн хөгжлийн сайд - Л.Халтар, Ж.Бат-Эрдэнэ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Г.Ёндон, Х.Хэрлэн
- Эрүүл мэндийн сайд - Т.Мөнхсайхан,
- Боловсрол, шинжлэх ухааны сайд - Г.Ганбаяр
- ХХААХҮ-ийн сайд - З.Мэндсайхан
- Хууль зүй, дотоод хэргийн сайд - Х.Нямбаатар
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - М.Оюунчимэг, Б.Саранчимэг
- Соёлын сайд - С.Батцэцэг,
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд - А.Ариунзаяа
НЬЮАНС: Ерөнхийдөө өнгөрсөн өдрүүдэд сайд нарын тухай олон таамаг яригдсан. Гэвч бодит байдал дээр МАН өмнөх үеэсээ ч хаалттай болж, сайд нарын томилгоог У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гэсэн гуравхан хүн битүү саванд хэлэлцэв. Тэд ихэнх сайд нараа үлдээх шийдвэр гаргасан гэгдэж буй нь анхаарал татна.
-ЗАРИМ СОНИН ХАЧИН-
ХАМГИЙН ЭХЭНД ОГЦРОХ САЙДААР: Л.Цэдэвсүрэн, Н.Энхтайван нар нэрлэгджээ. Тэдний нэр хамгийн түрүүнд огцрох нь тодорхой сайдаар нэрлэгдэв. МАН-ын бүлгийн ажлын алба, яаман дотроосоо сайдын сэнтийд заларсан эл хоёр эрхэм танхимдаа илтэд гологдсон гэх агуулга яригддаг.
ХАМГИЙН ТОДОРХОЙ БУС САЙД НАР: Одоогоор Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан улирах эсэх, Соёлын сайдаар хэн сонгогдох, цаашлаад БШУ, БОАЖ-ын сайд нарын нэрс хамгийн их эргэлзээ дагуулж байна. Үүн дээр Л.Оюун-Эрдэнэ яг О.Батнайрамдалыг ЗГХЭГ-ын даргаар оруулах уу гэдэг нь ч эргэлзээтэй. Эл суудал дээр Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нар яригдсан ч ажил хэрэгч дүр хайсан гэх мэдээлэл байна.
ГЕНСЕК ӨӨРИЙН БОЛОМЖОО С.АМАРСАЙХАНД: Эл Засгийн газар бүрдэхэд хамгийн түрүүнд сайд болох, бүр Ерөнхий сайд болчих боломжтой хүн бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан. Хоёр удаагийн УИХ-ын сонгууль удирдсан үнэмлэхүй ялуулсан түүний хувьд ийм эрх ч бий. Гэвч нам дээрээ үлдэж, өөрийн боломжоо сайн найз С.Амарсайханд шилжүүлснээр, өнөөх нь Шадар сайдын суудалд тухлахаар болов.
Х.БУЛГАНТУЯА САЙН Ч ЭГЧ НАР “ХОРТОЙ”: Ер сайд болох гээд нойр нь хэдэн өдөр хүрч өгөөгүй эмэгтэй гишүүд МАН-д хэд хэд бий. Гэвч шувууны бага нь жиргэдгийн үлгэрээр хамгийн боломжтой хувилбараар Х.Булгантуяа нэрлэгдсэн. Түүнийг эгч нар нь зүгээр харж сууж байгаад явуулчихгүй, нэлээд их зүйл хөшигний ард өрнөөд байгаа аж.
ӨВГӨН САЙД НАРЫГ ҮЛДЭЭХИЙГ У.ХҮРЭЛСҮХ ШАХАВ УУ: Яг үнэндээ УУХҮЯ, ЗТХЯ, БХЯ зэрэгт хэт бүтээмжгүй, өвгөн сайд нар ширээ дэрлэх маягтай суугаа нь үнэн. Улсын голлох салбарт гялалзсан ажил хэрэгч дүрүүд чухал уу. Өмнөх Ерөнхий сайдын ангийн андууд чухал уу гэдэг дээр сонголт яригдсан гэх. Эцэст нь тэд үлдэх сайд нараар нэрлэгдэв.
ГАНЦХАН О.БАТНАЙРАМДАЛ ЯРИГДСАН Ч: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ дээрээ хачин ажил хэрэгч, залуу дүр авах хүслээ тулгаж байж, дэд сайдаар томилуулаад байсан О.Батнайрамдалыг татуулах хувилбар санал болгосон гэх. Түүнийг нэг их айхтар ажил хэрэгч биш, хэт сул гэж төрд олон жил ажилласан эрхмүүд гоочлоод авсан яриа бий. Ямар ч байлаа гэсэн Л.Оюун-Эрдэнэ шинэ засаг дээрээ өөрийн хүслээрээ түүнийг татахаар шийдсэн ч сайд нарт хэт багадна гэж үзэгдэж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боловсролын яаманд олигтой хүн тавиарай
Бүгд улирах юм уу тэгвэл шинэ юмгүй ЗГ бүрдэх нь ээ
Сангийн сайдаа өөрчлөөсэй, БОАЖЯ-ны сайдад Саранчимэг болж байна .Оюунчимэг яалаа гэждээ сайдаар шагнуулах албатай л юм биш бол. Иргэдийн эрх ашгийг бодвол Мөнхсайханыг улирааж монголын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг гүйцээх шаардлагатай. Булгантуяагийн мэдлэг чадварыг ашиглаасай. Ер нь ОТ төсөлийг залруулахад саад тээг болчихгүй л хүмүүс байх нь чухал.
Нямбаатар лав биш
Оюунчимэг,Ёндон бүр боль доо.Хүрэлбаатар Нямбаатар ч хэрэггүй.Тэгээд ч танхимаараа огцорчихоод эргээд танхимаараа ороод ирнэ гэсэн чинь ойлгогдохгүй байна.Шоу попроо байсан юм уу
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаа солио, ажил хийх хүнээ сайд болголдоо. Г.Ёндон юу ч шийдэхгүй, хийхгүй юм.
Шадар сайд уих ын гишүүн биш хүн байх ёстой. Тэр тусмаа амарсайхан байж болхгүй. Ах нь компани шиг ноёлж байгаад 15 сайхан залуусын алсан. Амарсайхан хотыг там болгосон хүн. Маш олон газрыг өөртөө авсан. Туулын бургасыг хядаж хаяд газрыг ахдаа авч өгсөн. Ах нь онцгойн дарга байхдаа компани шиг ах дүү нараа дайраад ороод ирдэг. Ажил хийж болохгүй маш хэцүү юм билээ.
ЗГХЭГ-ын дэд дарга Солонгоо гэж Сү.Батболдын тагнуулыг ОТ гэрээний ажлын хэсгээс хас!!!!!!!
Шадар сайдаар ж.энхбаяр. сарангэрэл 2 ын нэг бол сайн хийнэ.амарсайхан алуурчны ах. Онцгойгоос дахиад хүмүүсийг ална. Тэд худлаа шоуддаг хүмүүс. Уул эднийг төрд ойртуулмааргүй хүмүүс. Улс төр гэхээр хогийн савны хүмүүс гаоаал ирэх юм. Шуналын шуламнууд юмаа.
Хууль зүйн сайдад Б.Энхбаярыг томилох байхаа.
Боловсролын сайдад Ганбаатар ч мэдэхгүй дээ. Энэ салбарт өндөр эрдэм боловсрол, шинэлэг сэтгэлгээтэй, шулуун шударга хүн л хэрэгтэй байгаа юм даа.
Хүрэл, ням баатаруудаа зүгээр л зайлуул
Хөөе наад Амарсайхан гэх нөхрийг шадар болгож болохгүй.наад Амаосайхан чинь нөгөө мэргэжлийн хяналт, Онцгой байдал гэх мэт хэдэн газрыг чинь жинхэнэ будаа болгоно шүү. Ах Отгонөаяр нь сайд байхдаа онцгойг өөрийн хувийн компани шиг болгож жинхэнэ самарсан шүү. Ах дүү нараараа бүгд адилхан шуналтай нөхөд байна лээ.
ШАДАР САЙД СОДБААТАРЫГ ОГЦРУУЛАХ ХЭРЭГГҮЙ НААД ХҮН ЧИНЬ МЭРГЭЖЛИЙН АЛБАН ХААГЧ, ИХ ДАЙЧИН. ИХ САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН. ТЭР ДӨНГӨЖ ТӨРСӨН ЭМЭГТЭЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА, ТЭР ЭМНЭЛГИЙН ДАРГА БАЯСГАЛАН НАР НИМГЭН ХУВЦАСТАЙ ГАРГАЖ, ЗОРИУД СЕНСАЦ УОЛНОСОН ШҮҮ. ҮҮНД ИЙГЕЛ ТЕЛЕВИЗ ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН.
Оюунчимэг болио. Бас Ганбаяр чадах уу,
Оюунчимэг болио. Бас Ганбаяр чадах уу,
Шадар сайдад Амарсайхан гэж үү. Арай үгүй байлгүй дээ. Ах нь онцгойг самраад, баллангаа алдсан. Одоо тэгээд дүү нь самрах гэж байгаа юм уу. Ёстой бүтэхгүй сонголт байна даа
Мөнхсайхан биш шүү.
Түүний гайгаар өвчин хаа сайгүй хяналтгүй болчихоод байна.
Ганбаяр Боловсролын сайдад дэмий биз дээ.
Худалч хүрэлбаатар нямбаатар сарангэрэл 3ыг сайдаар үлдээвэл Засгийн газрыг огцруулах жагсаал хийнэ шүү
Нямбаатар биш шүү
Батнайрамдал бол Хэрэг Эрхлэх газрын даргад дэмий шүү ажлын ямар ч туршлага байхгүй дэндүү жулдана, одоохондоо дэд сайд нь ч түүнд томдоно доо хө. Энийг сайн анхаараарай Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ 2-оо.
Содбаатар эргээд болбол хамаагүй дээр юм бна.
С.Амарсайхан, Мөнхсайхан нарын томилгоо болж байна шүү, харин байгал орчны болоод боловсролын сайд хийчих хүнгүй болтлоо МАН хүний нөөцийн дутагдалд ороогүй байх.
Хотгор шанагын хорчин эмгэн царайтайтаасаа салаачээ Монголын ЭЗ-ийг хорлож дууслаа
Бүгд дэмий юмнууд
Хүрэлсүх нь бултаж бусад нь үлдээд л тоглож дуусахгүй
Сангийн сайд юун Жавхлан бэ болиочээ
Энэ боловсролын салбар хэцүүхэн боллоо!!! Үхэх сэхэх нь тодорхойгүй. Ковид-19, Ганбид-21 хоёроосоо салахгүй байсаар нүд аних байх. Аймаар юм аа. Шинэ засгийн “годройтон унах” нүх нь боловсролын салбар болох нь.
Энэ Батнайрамдал гэх сул залууг сайд болгож нэр төрөө битгий шаварт хутгаа, зангарагтай хүн тавь. Нэг гоншгоносон үлбэгэр залуу Засгийн гал тогоог барьж чадахгүй ш дээ. Ядаж Аюурсайханаа тавь л даа.
ЖАВХЛАН БИШ. БАНКНЫ ХҮН САНХҮҮЧ БИШ БАЙДАГ. ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД САНХҮҮГЭЭ СОЛЬЖ БОЛДОГГҮЙ. ОЮУНЭРДЭНЭ БАТТУЛГЫН ЗААВРААР ЯВААД БАЙГАА ЮМ БИШҮҮ. АХ НЬ АН-ЫНХ, ЭСВЭЛ ДҮҮ НЬ АН-ЫНХ ГЭЖ СОНГООД БАЙГАА ЮМ БИШҮҮ. ИЙМ АСМАН ГЭР БҮЛҮҮДИЙГ ЦААШИД ТӨРӨӨС САЛГАХ ЁСТОЙ. ЭНД ХҮРЭЛСҮХ БУРУУТАЙ. ХЕРО БААТАРЫН ДҮҮД ЗАСГИЙГ ӨГӨӨД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. СОДБААТАР МАШ САЙН АЖИЛЛАСАН. БУЦААЖ ТАВИАЧ. ОРОНД НЬ СУМЪЯАБАЗАРЫГ ХАЛААЧ. ЭНЭ ЭРГҮҮ НЬ БИ Л БӨХ ХҮН ГЭСЭН ЯНЗТАЙ УРГАА ХАР ЧУЛУУ БОЛООД АРД ТҮМНЭЭ ХОРЛООД СУУЖ БАЙНА. САЯ БАТТУЛГАТАЙ НИЙЛЖ, ЭС ҮЙЛДЛЭЭРЭЭ ЖАГСААЛ ДЭМЖИЖ ХҮРЭЛСҮХИЙГ УНАГАСАН. БАС Л ДҮҮ НЬ АН-ЫНХ. ОЮУНЭРДЭНЭ БАТТУЛГЫН АМААР ЯВААД БАЙВАЛ МАРГААШ ОГЦРОХ АСУУДАЛ ЯРИГДАЖ ЭХЭЛНЭ. МӨН ТЭР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ
ӨДӨР ШӨНӨГҮЙ, ЧИН СЭТГЭЛЭЭЭЭР АЖИЛЛАСАН СОДБААТАР, МӨНХСАЙХАН НАРЫГ ЭРГҮҮЛЖ ТОМИЛОХ ЁСТОЙ. БАС ТЭР ЁНДОН ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ ИЧДЭГГҮЙ ЮМ УУ. АРД ТҮМЭНД ЧИН СЭТГЭЛЭЭРЭЭ АЖИЛЛАДАГ, ТӨРИЙН ХАЙРЦАГТАЙ АЖИЛСАГ ХҮН ХЭРЭГТЭЙ БАЙНА. МӨН ТЭР ХУДАЛЧ НЯМДОРЖ ЮУ ВЭ. ЗОРИГИЙГ АЛСАН ЗАХИАЛАГЧИЙГ ЗАРЛАН ГЭЖ 25 ЖИЛ САЙД ХИЙСЭН. ОДОО ХҮРТЭЛ ЗАРЛААГҮЙ. МӨН УИХ-ЫН АВГАЙЧУУД ЮУ ВЭ. ЯМАР ШУНАЛТАЙ НОВШНУУД ВЭ.
Нямдорж болио
Hurelbaatar saidiig uldeegeechee, ornd n hachin ym oruuldag ymbee.
Боловсролын сайдаар Булгантуяаг тавьж болдоггүй юмуу.
Сангийн Сайдад Б.Жавхлан чинь ёстой боломжын санагдаж байна. Гэхдээ юм мэддэг мөртлөө зориггүй,Хүрэрбаатар бол яаг үнэндээ нягтан л хийвэл таарах хүн.Маш олон ажил тэрнээс болж буруу ,муу явагдаж байгаа Улсын хөгжилийг хойш татаж хоног өнгөрөөгч Сайд хэрэггүй люм байна.
ХҮРЭЛБААТАР ЧИНЬ НЯГТЛАН Л ХИЙВЭЛ САЙН ХИЙХ БАЙХ,ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ МАШ ОЛОН САЛБАРУУД САНГИЙН САЙДЫН ҮХМЭЛ,ХАШИРААС БОЛООД БҮҮР УРУУГАА ЯВЧИХААД БАЙНА. ЯЛАНГУЯА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ БОЙМИЛОХ АЖИЛЫГ САНГИЙН САЙД ӨӨРӨӨ МЭДЛЭГГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ МАШ САЙН ХИЙСЭН.
Боловсролын сайдад Ганбаярыг томилж ёстой тохирохгүй. Тэрний оронд Булгантуяа нь дээр. Ганбаяр хувь хүний харьцаа, төрийн ажлын туршлага талдаа үнэхээр тэнцэхгүй хүн. Эх орны ирээдүйн оюуны эздийг зөв чиглүүлэхэд анхаараарай Ерөнхий сайд минь.????????????
Зам тээврийн сайдад Халтар нь зөв хүн шиг байгаа юм даа,Бат -Эрдэнэ хэрэггүй урвагч шүү дээ,
Оюунчимэг балай авгай биш шүү.
Засгийн газраас Эрдэнэт үйлдвэр шалтгаалдаг. Энэ хэдэн тэтгэврийн өвгөн, цэцэрлэгийн авгайн уудаа зайлуулаачээ. Дампуурч дууслаа
Mongolrossiig Jinhen dampuurulsan Ëndon ene salbariig unagah bol n shuu
Endon bol ene salbarig dampuuruulnaa solih heregtei
Оюунчимэг, Мөнх-Оргил, Ганбаяр нар болиоч ээ. Бүгд их хурлын гишүүн байна. 4 сайд л давхар дээлтэй байх ёстой. Ингэж хуулиа эхнээсээ зөрчиж болохгүй
тоон дотор үсэг гэгчээр юун хулгайч луйвачингууд вэ
тоон дотор үсэг гэгчээр юун хулгайч луйвачингууд вэ
Боловсролын сайдаар Ганбаярыг тавибал ЗГ маниа уншуулах байх оо.
За Хүрэлсүх минь энэ Батнайрамдал мэтийн сайд тавьж намаа Засгаа унагав даа нилээд зангарагтай хэлэх үнтэй хийсэн ажилтай хүнээр сайд тавь л даа Танай намд боловсон хүчний нөөц байхгүй гэх биш . Эргэн тойронд байгаа долоосон юмнуудаа тавихгүй шүү. Хэрэв 2030 он хүртэл л Засаг Ерөнхийлөгч хоёрыг авах л гэж байгаа бол.
Мэрэгжилийн сайд нараа авч үлдэх нь зөвөө Юм бүхнийг мөнгө , эрх мэдлээр шийдвэрлэх гэсэн хэсэг бүлэг хүмүүст тээг болоод эсэргүүцэлтэй тулгарч л байгаа байх Хүн болгонд таалагдах хүн гэж угаасаа байхгүй Ард түмний дийлэнх олонхи болон смстемийнхээ ажилтан албан хаагчдын эрх ашигт нийцэж байвал болоо
Ёндон сайд Монроссыг алдагдалтай ажиллаж байсаныг өөд нь татаж сүүлийн жилүүдэд ашигтай ажилласан гэж цагаан дээр хараар бичсэн байгаа шүү дээ Юунд хүнийг ингэж гүтгэж байдаг байнаа