Парис-2024: Жүдо бөхийн тэмцээн өнөө шөнө эхэлнэ
Паралимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр /2024.09.05/ Монголын цагаар шөнийн 02.00 цагт эхэлнэ.
Өнөөдөр /2024.09.05/ эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн тавдугаар гараанд Т.Сувд-Эрдэнэ Бразилын бөх Силва де Андраде Розицдайдетэй барилдах юм. Тэрбээр Ханжөүгийн Азийн наадамд тавдугаар байр эзэлсэн тамирчин билээ. Мөн Парислын Олимпын пара жүдогийн төрөлд Монголоос Д.Ганбат, Б.Баттөгс, Л.Туруунаа нар хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн бөх Л.Туруунаа нь ДАШТ-ий мөнгө, Токиогийн "Гран при" тэмцээний алтан медальтай бол Д.Ганбат эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Ханжөүгийн Азийн наадмын аварга болсон билээ.
Харин -90 кг-ын жинд Б.Баттөгс Токиогийн "Гран при" тэмцээний хүрэл медальтай. Паралимпын наадмын хуваарийн дагуу Д.Турууны бямба гарагийн шөнө, Б.Баттөгс, Д.Ганбат нар ням гарагийн шөнө барилдана.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.