Top StoriesНИЙГЭМСПОРТ

Ц.Жадамба, Н.Оюунбат нар допинг илэрсэн тамирчинг зориуд нууцлан олимп авч явж, өчигдөр тусдаа нислэгээр иржээ

“Парис-2024” паралимпын наадамд оролцсон манай баг тамирчдын сүүлийн онгоц өчигдөр /2024.09.10/ өглөө газардсан. Энэ удаагийн паралимпоос монголчууд алт, мөнгөн медаль хүртсэнээс гадна шагналт байр гээд бүх үзүүлэлтээрээ гайхуулав. Дээрх түүхэн амжилтыг бид допингийн асуудлаар харлуулах гэсэнгүй. Харин жүдогийн төрөлд өрсөлдөх байсан манай тамирчнаас допинг илэрчхээд байхад хэн яагаад авч явав гэдэг асуудал анхаарал татаж байна.

Тодруулбал, асуудлын гол болох тухайн тамирчнаас Парист очсон хойно нь допинг илэрсэнд биш, явцын шинжилгээгээр буюу Монголд байхад нь шинжилгээнийх нь хариу эерэг гарч, түүнийг манай талаас нуусанд байгаа юм. 

Ингэснээр Олон улсын паралимпын холбооноос Монголын талд мэдэгдэл хүргүүлэх, дараагийн удаа цагаан туган дор оролцуулах шийдвэр гаргах ч өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд буй.

Тухайлбал, -90 кг-ын жинд барилдах байсан манай тамирчин Б.Баттөгсөөс Монголд явцын шинжилгээ авахад допингийн төрлийн бодис илэрчээ. Дүрмээр бол түүнийг паралимпод оролцуулах, бүр авч явах ёсгүй байв. 

Гэвч энэ асуудлыг холбогдох албаны хүмүүс нууж, Парис явуулжээ. Парист очсон хойно илэрснээр ийн маргаан дагуулсан байна. 

Өөрөөр хэлбэл олон улсын паралимпын холбооноос, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тамирчныг авчирч, тамирчдын хотхонд нэвтрүүлсэн явдлыг ихээхэн ноцтой хүлээж авчээ. Улмаар хотхоноос даруй явуулж, Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд байршуулсан аж.

Энэ алдаа нь дээр дурдсанчлан бусад тамирчдад ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. 

Б.Баттөгсөөс допинг илэрсэн мэдээллийг албаны хүмүүс мэдсэнгүй юу, эсвэл нууж, Парис явуулахад асуудал гарахгүй гэж тооцсон уу. 

Энэ талаар Биеийн тамир спортын улсын хорооны дарга О.Баттулгаас тодрууллаа.

Тэрбээр “Бидэнд мэдэгдээгүй. Холбоод нь хамгийн түрүүнд энэ мэдээллийг авна. Бид зохион байгуулах үүрэгтэй. Одоо ч мэдээлэл аваагүй байна” гэлээ.

Харин жүдогийн тамирчдыг хариуцаж авч явсан, Паражүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Жадамбаас тодруулахад “Та нар хүний хувийн нууцад халдаж байна. Б сорьцоо ч өгөөгүй, хугацаа нь ч болоогүй байна. Бид нар бол мэдээгүй, тийм мэдээлэл аваагүй байгаа. Допингийн эсрэг үндэсний төвөөс асуу” хэмээсэн юм.

Тэгвэл паралимпын багийг ахалж явсан Н.Оюунбатаас мэдээлэл тодруулах гэсэн боловч холбогдож чадсангүй. Н.Оюунбат өөрөө БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн даргын албыг хашдаг. Түүний нөхөр Д.Гэрэл мөн тус хороонд газрын дарга хийдэг юм байна.

Харин Допингийн эсрэг үндэсний төвийн хувьд, Б.Баттөгсөөс явцын шинжилгээ авахад эерэг гарсан гэдгийг баталгаажуулж байгаа юм. Тодруулбал, түүний шинжилгээний хариуг тэднийг Парис явахаас гурав хоногийн өмнө буюу наймдугаар сарын 30-ны өдөр Монголын пара жүдо бөхийн холбоонд хүргүүлжээ. Тус хариугаар “Б.Баттөгсийн шээсний сорьцод ДДЭА-аас гаргасан 2024 оны хориглосон жагсаалтын S1.1 бүлэгт багтах Дростанолон, түүний задралын бүтээгдэхүүн илэрсэн. Хэрэв уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд хүсэлтээ холбооны албан бичиг, төлбөр төлсөн баримтын хамт есдүгээр сарын 10-ны дотор МҮДЭБ-д ирүүлэх боломжтой” гэж мэдэгджээ.

Энэ баримтаас үзвэл Пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Жадамбын зүгээс бидэнд өгсөн хариулт худал болж таарч байна. Өөрөөр хэлбэл Парис явахаас нь өмнө тус мэдэгдлийг түүний удирддаг холбоонд хаяглаад хүргүүлчхээд байхад бид мэдээгүй гэж хариулжээ.

Манай тамирчнаас илэрсэн гэх Дростанолон нь допингийн төрлийн бодис мөн бөгөөд энгийнээр тайлбарлавал зарим бодибилдингийн тамирчид булчингийн массаа нэмэх зорилгоор хэрэглэдэг тестостерон шиг үйлдэлтэй “anabolic steroid” эм юм.

Тиймээс эл үйл явдал холбоог тэргүүлдэг Ц.Жадамба тэргүүтэй эрх мэдэл бүхий субъектүүдын буруутай үйлдэл гэж ойлгогдож байна. Түүний хувьд энэ асуудал сөхөгдөж эхэлснийг мэдсэн бөгөөд өчигдөр МУГТ Э.Содномпилжээ зэрэг тамирчидтай хам ирэлгүй хэвлэлээс зугтаж онгоцны цагаа ч зөрүүлжээ. Тодруулбал, өчигдөр /2024.09.10/ өглөө 05 цагт Монголд ирсэн байна.

Паралимпод баг, тамирчдыг явуулахдаа допингийн явцын шинжилгээнд хамруулж, холбогдох бүх бэлтгэлийг хангах ёстой. Гэвч хариу нь эерэг гарсан тамирчныг авч явахдаа мэдээгүй байсан гэхэд дэндүү дэгс. Үүнээс болж Б.Баттөгсийг тамирчдын хотхоноос даруй явуулсан Олон улсын паралимпын холбоо манай талд арга хэмжээ авах дүрмийн зохицуулалттай.

Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номингийн тухайд ч "Манай орноос 12 тамирчин оролцоно" гэж мэдээлж байсан. Түүнийг 12 тамирчнаа бүгдийг оролцуул гэсэн чиглэл өгсөн гэх мэдээлэл ч бас яригдаж байна. 

Тамирчдынхаа амжилтыг харлуулах гээгүй, Б.Баттөгсийг ч буруутгаагүй гэдгийг энд дахин дурдъя. Энэ бол цэвэр зохион байгуулалтын алдаа байв. Иймд тухайн тамирчнаас допинг илэрсэн, авч явлаа ч тэмцээнд оролцох боломжгүй, нуух нь асар өндөр эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж Парис руу аваад явсан албаны хүмүүст ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудал чухлаар яригдана. Эл үйл явдал дараа дараагийн олимпод оролцох тамирчдын замд саад хийж буй хэлбэр мөн бөгөөд улс орны нэр хүндийн асуудал ч хөндөгдөж таарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 11, 2024 08:43

Ийм эрүүл бус сэтгэхүйтэй,ажил хариуцах чадваргүй �##�бан туша�##� худ�##�даж авсан нүүрэндээ үсгүй адгууснуудыг төр,олон нийтийн байгууллагаас нэн даруй �######�ужлах их цэвэрлэгээ хийх хэрэгтэй,

иргэн
иргэн
9 сар 11, 2024 08:55

УУХГҮЙ БИ БОР ЗҮРХЭЭРЭЭ БАРИЛДАНА ГЭЭД БАЙХАД НЬ УУ УУ ГЭСЭЭРЭЭН БАЙГААД АЛААД ХАЯЧИХЛАА ЯАСАН ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙНАА ХӨӨРХИЙГ АЛААД ХАЯЧЛАА ЭНЭ ХҮМҮҮСИЙГ АЖЛААС НЬ ХАЛААД МАНАЙ БАРИЛГАД ШАВАР ТООСГО ЗӨӨЛГӨЧИХ БИ ХООЛ ӨГНӨ.

Зочин
Зочин
9 сар 11, 2024 12:03
Reply to  иргэн

тэгээ тэг. одоо чирээд авч яв.

Зочин
Зочин
9 сар 11, 2024 11:57
Reply to  иргэн

Наадах чинь юу гэсэн үг вэ?

Зочин
Зочин
9 сар 11, 2024 13:15

Явцын шинжилгээгээ хаана хийлгэдэг вэ. Хариу нь тийм хурдан гардаг уу?

Шүүмж
Шүүмж
9 сар 11, 2024 21:22
Reply to  Зочин

Явцын шинжилгээг WADA-н зааврын дагуу монгол дахь Допингиин төвөөс авдаг бүх шигшээ багуудаас улир�##� тутамд авдаг байгаа
Явцын шинжилгээнд үё үё бүдрээд л бхйдаг манай тамирчид / бокс чөлөөт жүдо г.м../

зочин
зочин
9 сар 11, 2024 13:47

хогийн амьтад

Цогягү
Цогягү
9 сар 11, 2024 14:11

Хаач очсон дан муу нэр зүүж явах юм Гэр бүлээрээ нэг дор дарга даам�##� хийж хэрэг тарьж хэнгэрэг хаг�##�ж яваа нөхдийг �######�уулаач

Зочин
Зочин
9 сар 11, 2024 14:32

БТСУ Хороо гэдэг газар ямар ч хариуцлагагүй, гэр бүлсэг, нэг л үл бүтэх нөхдүүд удирдлагад нь орчихсон газар болсон доо. Дарга хэмээх Баттулга гэдэг нөхрөөс эхлээд бүх удирдлагыг нь өөрчлөх цаг �##�ь хэдийнээ болсон доо.

Бодит байдал
Бодит байдал
9 сар 11, 2024 16:06

Энэ ан-хаас өөдтэй юм нэг ч гарахгүй,замын хашлага хүртэл сүйтгэнэ

ЗочинД.Тунгалаг
ЗочинД.Тунгалаг
9 сар 11, 2024 20:40

Намчирхахгүй хариуцлага л тооцохоо бод!30илүү жил намчирхаж ханаагүй юу???????

Зочин
Зочин
9 сар 11, 2024 16:41

Яаж байгаа юм солиотой юм уу Допинг илэрсэн бол тэгээд л гүйцээ ш дээ Энд байдаг шигээ юм болгоныг арг�##�ж болно �##�бан туша�##� нэр хүндээрээ д�##�айлган сүрдүүлж болго гэдэг хошин сэтгэхүйгээ засаачээ ОУ-д тийм зүйл байхгүй ш дээ ийм юмнууд л Монголыг муухай харагдуулаад байна ичээчээ цаадах нь ч гэсэн Сэргээш илэрсэн бол ямар юмаа хийж тэнд очдог юм

Хаха
Хаха
9 сар 11, 2024 19:34

Авгай нөхөр хоёр ээлжлээд олимп явж зуга�##�ах юмдаа төсвийн мөнгө уйлдгүй гэж үнэн юм даа

Зочин
Зочин
9 сар 11, 2024 19:45

Холбооны л буруу байхдаа гарсан зардлыг нь буруутай хүнээр төлүүлэх хэрэгтэй.

Шүүмж
Шүүмж
9 сар 11, 2024 21:19

Бүүр ил цагаандаа гаржээ энэ допинг хэрэглэх явд�##�...
Энэ бодис бол бүх цаг үёд хориглосон анаболик стёроид юм.Иим хүчтэй бодис тамирчнаас илэрсэн байхад аваад явж байдаг нь БТСУХ МҮОХ Жүдо бөхиин холбоо энэ 3 газрын дарга нар ямар том толгойтой хэнэггүй байгааг бас ажлаа мэдэхгүй байгааг тод илчиллээ

Зочин
Зочин
9 сар 11, 2024 21:31

Жадамба гэгч нөхөр угаасаа будлианы хорчин нөхөр шүү дээ.Шоронд байгаа Заригийн хүүхэнтэй нийлж бас жүжиглэл тавиад л байсан

Зочин Зочин
Зочин Зочин
9 сар 12, 2024 08:20

Улсаас гаргасан Баттөгсийн бүх зардлыг буруутай хүмүүсээр төлүүл.

Хөх чоно
Хөх чоно
9 сар 12, 2024 09:43

Дээр дороо ямарч хариуцлага �##�га.хуугаар нь солиочээ

зочин
зочин
9 сар 12, 2024 10:45

Юу ч бичээд байдаг юм. Тэмцээн сайхан болоод олз омог ихтэй, богц дүүрэн ирлээ шүү дээ. Бид баяр хүргэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button